Төмөр замын ажилтнуудад зориулсан хөнгөлөлтийн эрхтэй нэрийн карт нэвтрүүллээ
 
УБТЗ-ын ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байгууллагын өнгө төрх, загвар дизайныг агуулсан, олон улсад ашиглах болон хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж бүхий УБТЗ-ын нэрийн картыг ХХБ-тай хамтран гаргалаа.
 
 
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ КАРТ УБТЗ карт нь цалингийн карт бөгөөд зөвхөн УБТЗ ХНН болон түүний харьяа байгууллагын ажилтнууд өөрт ойр байрлах ХХБ-ны салбараас захиалах боломжтой юм.
 
 
-Зөвхөн УБТЗ-ын ажилтнууд эзэмшинэ.
-Олон улсад болон дотооддоо ашиглах
-TDB Online болон Most money үйлчилгээг ашиглан онлайнаар дансаа удирдах                                                                                               
-ХХБанкны бусад төлбөрийн картын адил өөрийн бүх төрлийн санхүүгийн хэрэгцээнд ашиглах боломжтой
-Цалингийн карт тул шинээр харилцагч болон ажилтнуудад үнэгүй олгоно.
 

Мэдээ нийтлэгдсэн: 2019-01-09 10:34:15

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.