Зам, тээврийн салбарын шилдэгүүд тодорлоо

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан  Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ИНЕГ-ын дарга Лувсансамбуугийн Бямбасүрэнг, Алтан гадас одонгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Авто үйлчилгээ, төсөл, хөтөлбөр, сургалт хариуцсан мэргэжилтэн Жамьянгаравын Нарантунгалаг, Зам, тээврийн хөгжлийн яамны ахмад настан Сандагсүрэнгийн Байгалмаа, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх зорчигч тээврийн төвийн дарга Намсрайгийн Бямбадорж,Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны Хөрөнгийн нягтлан бодогч Дашзэвэгийн Баярбаясгаланг шагналаа.

 

Харин ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны ахлах нягтлан бодогч Хадбаатарын Баярмаа, “МИАТ” ХК-ийн ахмад настан Гомбожавын Сарантуяа, ИНЕГ-ын Сэргээн засах амралтын маркетингийн мэргэжилтэн  Дорлигийн Цэцэгбаяр, ИНЕГ-ын Сэргээн засах амралтын тогооч, ээлжийн ахлах тогооч Халтарын Сүнжидмаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар шагнасан юм. “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр  Иргэний нисэхийн ерөнхий газрын ахмад настан В.Бадарч, ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав, ИНЕГ-ын Дотоод аудитын албаны хяналт-шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Сувдаа, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгийн шалгагч М.Тамара, ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн техникч Ч.Ганболд, Чингис хаан” Олон улсын нисэх буудлын санхүү,нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга  Ц.Эрдэнэчимэг нарыг, “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, ахлах диспетчир С.Бадамханд УБТЗ-ын Зорчигчийн вагон депод вагоны үйлчлэгч Ч.Нямаахүү, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр "Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн таксины жолооч Н.Баасандорж ажил үйлсээрээ манлайлж салбарын нэр хүндтэй шагналын эзэд боллоо.

 

Харин “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Виктори Көүл Транс Корпорейшн” ХХК-ийн захиралР.Мөнхбаяр, “АТҮТ” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч П.Чимэдцэрмаа, Яамны “Хүндэт жуух” бичгээр ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн цамхагийн дадлагажуурын багшлагч-мэргэжилтэн С.Бадраа, ИНЕГ-ын Хууль, эрхзүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтуяа, ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн ахлах байцаагч Г.Цэдэнбалжир, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт,   зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны байцаагч А.Амарболд, ИНЕГ-ын Холбоо, навигаци, ажиглалтын албаны технологич инженер Ц.Батмөнх, АТҮТ” ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Чадраабал, "АТҮТ” ТӨҮГ-ын хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн Г.Мэндбаяр нар шагнагдав.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн С.Мяндасмаа, Сангийн сайдын тушаалаар “Санхүү банкны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн нягтлан бодогч Д.Цэцэгмааг, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Олон улсын Шинэ нисэх буудал барих төсөл”-ийн нягтлан бодогч Ц.Пүрэвсүрэнг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Яамны бодлого төлөвлөлийн газрын мэргэжилтэн Д.Бодьсайхан, Архивын ерөнхий газрын даргын тушаалаар Архивын ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Яамны Архивын эрхлэгч Д.Дэлгэрмаа шалгарч Монгол Улсын төрийн одон, медалиар шагнагдлаа. Зам, тээврийн сабларт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа манлайлж буй шилдэг ажилтнуудад халуун баяр хүргэе.

 

 
Зам, тээврийн хөгжлийн яам

Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-28 14:15:22

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.