АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ТОХИРЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Автотээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17065:2013 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Стандарт хэмжил зүйн газраас үйлчилгээний баталгаажуулалтын чиглэлээр итгэмжлэгдсэн билээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар автотээврийн салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалт олгох эрх бүхий байгууллагаар томилогдсон юм.
 
Энэ хүрээнд тохирлын үнэлгээнд хамрагдахаар хүсэлт гаргасан автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа “Эрч гранд” ХХК-ний үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалт олголоо.
 
Ингэснээр тус компани нь олон улсын тохирлын үнэлгээний зарчим хэм хэмжээнд нийцүүлэхүйц ажил үйлчилгээ явуулж, иргэдэд стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх нөхцлийг бүрдүүлснээс гадна нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг бий болгоход ихээхэн ач холбогдолтой гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.
 
Автотээврийн үндэсний төв

Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-27 10:04:51

2019 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.