Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын шуурхай хуралдаан боллоо

Зам, тээврийн салбарын сайдын өнгөрсөн долоо хоногийн шуурхай хуралдаанаар 28 үүрэг өгөгдсөнөөс 14 үүрэг 100 хувийн, 12 үүрэг 70 хувийн, 2 үүрэг 30 хувийн биелэлттэй байна. 2018 онд сайдын шуурхай хуралдаан 28 удаа хуралдаж 76 үүрэг өгөгдсөнөөс 22 үүрэг нь 100 хувь биелэлттэй, 50 үүрэг нь 70 хувь биелэлттэй байгааг хуралдааны эхэнд хуулийн хэлтсийн дарга Н.Бат-эрдэнэ дурьдлаа.

 

Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн хилээр нэвтрэх байдлын талаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар дунджаар өдөрт 500 гаруй автомашин хилээр гарч байна. Хилийн наана 1700-1800 тээврийн хэрэгсэл бий бөгөөд ирэх пүрэв гариг гэхэд хил дээр тээврийн хэрэгсэл үлдэхгүй бүгд гарч дуусна гэж тооцоолж байгааг хэллээ. Аж ахуй нэгжүүд нэг удаагийн рейсны мөнгийг олон хоногоор дугаарлаж байгаа жолооч нарт олгохоор шийдсэний дүнд жолооч нар гэр орондоо очиж амрах боломж бүрдэж байгааг онцоллоо. Хятад эзэнтэй компанийн тээврийн хэрэгсэл хилийн цаана, Монгол эзэдтэй тээврийн хэрэгсэл хилийн наана парклаж байна. Өнгөрсөн долоо хоногт нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын ар гэрийнхэнтэй уулзаж нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж, эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулахаар болж эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

 

 Өнгөрсөн долоо хоногт агаарын тээврийн чиглэлд Баруун бүс болох Увс, Ховд, Баян-Өлгий чиглэлийн нислэг цаг агаарын байдлаас болж түр саатсан бол одоо хэвийн байдалд ороод байна. Нислэгийн тоо олон улсын хэмжээнд гурван хувь буурсан, орон нутгийн нислэг 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Зам тээврийн хөгжлийн төвийн ажил хэвийн явагдаж байна. Арваннэгдүгээр сарын 30-наас хариуцлагатай жижүүр томилон ажиллажээ. 11 аймагт цаг агаарын байдлаас үүдэн хүндрэл үүссэн бөгөөд Баян-Өлгий зээгийн даваа чиглэл, Увс аймгийн Улаангом хотоос гарах чиглэлийн хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Шуурхай ажлын хэсэг 44 хэсэгт 100 гаруй хүн ажиллаж байгааг тус төвийн дарга Р.Буд онцлов.

 

УБТЗ: Зорчигч тээвэр 2410000, ачаа тээвэрлэлт 1653000 тонн, ачаа тээвэрлэгдэж, төлөвлөгөөний гүйцэтгэл 1.4 хувиар давж биелэжээ. 2018 оны нийт төлөвлөгөө бүрэн биелэгдсэн бөгөөд Экспортонд 812000тонн ачаа ачигджээ. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан ачааны тоо тэгш чиглэлд 3157 вагон байна. Станцуудын нүүрс нөөцлөлт ТЭЦ2-14 хоног, ТЭЦ3-21, ТЭЦ4-16, хоног, Дархан ТЭЦ-16 хоног, Эрдэнэт ТЭЦ-21 хоногийн нөөцтэй байна.

 

МИАТ: Өнөөдөр Берлиний онгоцны буудлуудын дарга Монголд айлчилж байна. Үдээс хойш харилцаа айлчлалын санамж бичигт гарын үсэг зурна. Маргааш аялал жуулчлалын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Бусдаар ажил хэвийн явагдаж байна гэв.

Нүүрс тээвэрлэлтийн чиглэлд ажиллах ажлын хэсгийг өнөөдөр гаргана. Мөн явуулын эмч нарын үзлэгийг зохион байгуулж, түүнтэй холбоотой санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Салбарын сайдын ОХУ-д хийсэн айлчлал амжилттай болж 261 сая доллараар УБТЗ-ын засварын ажил хийх юм. Ирэх онд энэ ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хуралдааны төгсгөлд сайд Я.Содбаатар Цаг агаарын нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Зам, тээврийн хөгжлийн яам


Мэдээ нийтлэгдсэн: 2018-12-03 12:49:43

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.