Авто замчдын шилдэгүүд тодорч, 89 жилийн түүхэн ойгоо угтаж байна

       Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдөр олон жилийн түүх, амжилтыг бичилцсэн Автозамчид түүхэн ойгоо тэмдэглэж, салбарын манлайлагчид тодорлоо. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан авто замчдыг тодруулж, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нийт авто замчиддаа амжилт хүслээ.

    “Алтангадас” одонгоор П.Цагаанцоож, Б.Бадарч “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Ч.Болдбаатар “Тэргүүний замчин” тэмдэгээр С.Эрдэнэцэцэг, П.Эрдэнэчимэг, Д.Алтангэрэл, Г.Хишигбат, Х.Түмэндэмбэрэл “Онц тээвэрчин” хүндэт тэмдэгээр О.Одгэрэл Хүндэт жуух” бичгээр Б.Батцэцэг нар шагнагдлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй нийт авто замчиддаа түүхэн ойн мэндийг дэвшүүлж,  алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжихийн  ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм.

    БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тээврийн салбарыг хөгжүүлэх зорилгоор тээн нэвтрүүлэх газар 1929 онд байгуулагдаж, авто замын асуудлыг “Зам барилгын хэлтэс”-т хариуцуулснаар авто замын мэргэжлийн байгууллага хөгжиж ирсэн түүхтэй юм. Үүнээс хойш авто замчид 89 жилийн намрыг үдэж, өдгөө улсын чанартай 15321 км, үүнээс хатуу хучилттай 6047 км урт автозамын сүлжээтэй болсон нь Монголын үе үеийн авто замчид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрийг ийнхүү шат ахиулан атгалцсаар ирсний нотолгоо юм.

ЗАМ, ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ

 

 

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-26 16:47:54

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.