ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фекитамоелоа Утойкамануг хүлээн авч уулзлаа

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Буурай, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын улсуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч хадагтай Фекитамоелоа Утойкамануг хүлээн авч уулзлаа.

Хадагтай Фекитамоелоа “Далайд гарцгүй орнуудын хувьд тээврийн асуудал онцгой байр суурь эзэлдэг. Тэр ч утгаараа судалгааны төвийг байгуулахад Монгол улсын Засгийн газар эхнээс нь тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрээр НҮБ-ын зүгээс Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран  хил гааль, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилго бүхий  Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Эдийн засгийн коридорын зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг төслүүдийг эхлүүлж байна. Энэхүү төслүүдэд МУ-ын ЗТХЯ ихээхэн үүрэг оролцоотой ажиллана гэдэгт итгэж  хэмээгээд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “НҮБ-аас далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжиж байдагт талархал илэрхийлээд  Монгол улсын Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн салбарт баримталж буй бодлого чиглэл, хийгдэж буй  ажлуудын талаар танилцууллаа.  Түүнчлэн  агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр, авто зам, далайн тээврийн салбарт  хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бодлого чиглэлийн хүрээнд хамтарч ажиллах, харилцан туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлээд бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-06-12 15:40:25

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.