Зам тээврийн салбараас төрийн одон медальтнууд төрлөө

Монгол цэргийн өдөр болон Казак үндэстний Наурызын баярыг тохиолдуулан Зам, тээврийн салбарт  олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа.  

Алтан гадас одонгоор ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням, “УБТЗ” ХНН-ийн зүтгүүрийн депо, бага эмч С.Бямбаа, “УБТЗ” ХНН, өндөр настан М.Батхишиг, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК-ийн жолооч Д.Батдэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа нарыг шагнасныг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр гардууллаа.

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-03-29 12:59:00

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.