ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨГСӨДӨД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Азийн хөгжлийн банкны “Замынхөдөлгөөнийаюулгүйбайдлыгхангахбодлого, хэрэгжүүлэхүйлажиллагаанытөлөвлөгөөболовсруулахтөсөл”  хамтран  Зам тээврийн осол(ЗТО)-д өртөгсөдөд яаралтай тусламж үзүүлэх сүргагч багш нарын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд  үргэлжлэх бөгөөд сургалтанд 21 аймаг 9 дүүргийн эмч, сувилагч нийт 80 гаруй хүн оролцож байна. Уг сургалт дээр  мэргэжлийн эмч, судлаачид хичээл зааж, зөвлөлгөө өгч байна.

2000-2016 онд осол гэмтлийн өвчлөл, нас баралт жил бүр Монгол улсын хүн амын өвчлөлийн 5 дугаарт, нас баралтын 3 дугаарт орсоор байна. 2016 оны байдлаар зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь ба бүртгэгдсэн осол гэмтлийн 16 хувь нь зам тээврийн осол байна. Зам тээврийн ослоор гэмтэгсдийн 41.1 хувь нь тархины гэмтэл, 11.8 хувь нь өвдөг ба шилбэний гэмтэл, 8.1 хэвлийн ба хэвлийн хөндийн эрхтний гэмтэл, бусадхавсарсангэмтлийг тус тус авсан байв.

            Осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэхийн сацуу яаралтай тусламжийн хэрэгцээ, шаардлага шууд хамааралтай өсч байна. Судалгаанаас үзвэл, ЗТО-оос нас барагсдын 20% нь аврах боломжгүй гэмтэл, 10% нь эмнэлгийн тусламж авахаас өмнө, 70% нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, эсвэл буруу үзүүлснээс шалтгаалсан байна.

Иймд осол гэмтэлд өртөгсдөдэмнэлгийн яаралтайтусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанар, хүртээмжтэйүзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг, ур чадвар, чадавхийг дээшлүүлж, бэлэн байдлыг хангаснаар осол гэмтэл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрсдлийг багасгахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Эмч эмнэлгийн мэргэжилтний осол гэмтэлд өртөгсдөд яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү сургалтанд хамрагдсанаар тэдний осол гэмтэлд өртөгсдөд яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулж, гэмтлийн үеийн суурь тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, гардан үйлдэл, дадлага эзэмшүүлэх ур чадварыг сайжруулах ач холбогдолтой юм.


Мэдээ нийтлэгдсэн: 2017-12-19 14:01:06

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.