ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ТЭМДЭГ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  1. Тээврийн хэрэгслийн дугаарын тэмдэг үйлдвэрлэх санхүү, эдийн
    засгийн чадавхтай байх /татварын байгууллагад өргүй, тайлан баланс
    зөрчилгүй г.м. татварын албаны тодорхойлолт/;
  2. Стандартын шаардлага хангасан, дугаарын
    үйлдвэрийн тоног төхөөрөмж, тэдгээрийн техникийн баримт бичиг;
  3. Тоног төхөөрөмж нь “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг. Ерөнхий шаардлага” МNS4410:2002, “Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. Ерөнхий шаардлага. 2 хэсэг. MNS 4410:2017” стандартад заасан дугаарын тэмдгийн хэлбэр, хэмжээ, тоо, үсэг хоорондын зайн хэмжээсийг өөрчлөх боломжгүйгээр үйлдвэрлэх шаардлагыг хангасан байх;
  4. Өөрийн буюу түрээсийн, үйлдвэрлэл үйлчилгээний ажлын байртай байх;
  5. Ажлын байрны галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан тухай дүгнэлт;
  6. Дугаарын бэлдцийн ар талд байх тухайн үйлдвэрийн таних тэмдгийн загвар,тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр тэмдэглэл хийх зориулалтын дардастай байх;
  7. Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэсэн мэдээллийг эрх бүхий байгууллагатай солилцох цахим сүлжээ нэвтрүүлэх техник, технологийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;
  8. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
  9. Ажилтнуудыг ажилд томилсон тухай шийдвэр; /ажилтнуудын анкет, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ, дугаарын үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх г.м./;
  10. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ аж ахуйн нэгж, байгууллага нь Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана

Мэдээ нийтлэгдсэн: 2018-05-08 17:20:35

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.