“Олон улс, улсын чанартай авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого хийх журам”-ын төсөлд санал авч байна.

“Авто замын тухай” хууль шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай журмын төслүүдийг боловсруулах Ажлын хэсгүүд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан.

Уг тушаалын дагуу холбогдох ажлын хэсгээс “Олон улс, улсын чанартай авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого хийх журам”-ын төслийг боловсруулаад байна. Журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа mrtzazx@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

  Журмын төсөл татах

Дуусах өдөр: 2018-09-25

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.