Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар"-ын төсөлд санал авч байна

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 13 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 151 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Иймд гэрээний үлгэрчилсэн загварын  шинэчлэн найруулсан төсөлд өгөх саналаа 2018 оны 05 дугаар сарын 09-ний дотор дараах хаягаар өгнө үү.

Хүндэтгэсэн,

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг

зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Болдхүү.

Холбоо барих утас: 62263211

Цахим хаяг: boldkhuu@mrtd.gov.mn

Гэрээний төсөл 5 хуудастай

 

Дуусах өдөр: 2018-05-09

2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.