Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“ROAD EXPO MONGOLIA 2017” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ

2017/03/16
“ROAD EXPO MONGOLIA 2017” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2017  оны З дугаар сарын 16-17-нд 5 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчид: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Тээвэр, цахим дэд бүтцийн зам, Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол - Германы эдийн засгийн клуб "ТӨВД" агентур

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болголоо. Авто замын салбарт бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас харьяа байгууллагуудын удирдлагатай байгуулж буй 2017 оны үр дүнгийн гэрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажил тусгагджээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл  2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан үзэсгэлэнгийн үеэр Авто замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулахын зэрэгцээ авто зам барилга, зураг төслийн компаниудтай уулзан санал бодлоо солилцох юм.  

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь ХБНГУ-тай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд  хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ялангуяа авто замын салбарын  аж ахуйн нэгж байгууллагуудын  хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц дэвшилтэт техник,  технологи нэвтрүүлэх  чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээх юм.

Экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Хэзээ: 2017 оны 3 дугаар сарын 16, 17-нд

Хаана:  Corporate Hotel & Convention Centre

 

Үзэсгэлэн, конференцид оролцогсод хэн оролцох :

Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд

Эрдэмтэн, судлаачид

Зам, хот төлөвлөлтийн архитехторууд

Зам, гүүрийн  барилга, зураг төслийн компаниуд,

Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж  нийлүүлэгчид

Замын материал үйлдвэрлэгчид: Асфалтын үйлдвэрүүд, хайрганы карьер

Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид

Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж

Лаборатори

Программ хангамж

Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70113288, 99152934, 88016263, 99062449 утсаар болон www.roadexpo.mn сайтнаас авна уу.

ТАЛБАЙН ПЛАН ЗУРАГ Жич: Павьлион бүр цахилгаантай холбогдсон байх бөгөөд 2 сандал, 1 ширээ, хогын савтай байна. Хананы өндөр 2,5 метр

“Road Expo 2017” олон улсын үзэсгэлэнгийн хөтөлбөр

“Road Expo 2017” олон улсын бага хурлын хөтөлбөр

“ROAD EXPO MONGOLIA 2017” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх