Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын салбарын аж ахуй нэгжүүдийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

2017/03/14
Төмөр замын салбарын аж ахуй нэгжүүдийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн 10 цагт ЗТХЯ-нд зохион байгуулах гэж байна.

 

Тус хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын алт” ХХК болон төмөр замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, холбогдох ТББ-уудын төлөөлөл болон иргэд оролцох юм.

 

Арга хэмжээний үеэр Нарийн сухайт-Шивээхүрэн  чиглэлийн төмөр замын барилгын ажлын төслийг танилцуулга болон тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Мөн оролцогч иргэд, аж ахуй нэгжүүд төслийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, саналаа нэгтгэн танилцуулах тул та бүхнийг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Төмөр замын салбарын аж ахуй нэгжүүдийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх