Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн менежментийг сайжруулна

2017/02/03
Автотээврийн менежментийг сайжруулна

Монгол улсын өнцөг булан бүрээс нийт тээвэрчид цуглан “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцохоор мэргэжил арга зүйн зөвлөгөөнд оролцож байна.

 

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат оролцогчдод хандан үг хэлэхдээ, Автотээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн бүхий л салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртөг, үр ашиг, худалдааны эргэлт, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ, хүн амын амьжиргааны түвшин, байгаль экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж, өргөн хүрээг хамарсан байдаг.

 

Тиймээс зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж үйлдвэрлэл, худалдаа хил хязгааргүй өргөжиж байгаа энэ үед автотээврийн менежментийг сайжруулж хаалганаас хаалганд хүргэж үйлчилдэг тээвэрлэлтийг бий болгоход анхаарч ажиллана гэж байлаа.

 

Өнгөрсөн хугацаанд авто зам барих ажилд онцгой анхаарч ажилласан бол автотээврийн салбарыгдэвшилтэт байдлаар хөгжүүлж тээвэрлэлтийн үйлчилгээг аюулгүй, шуурхай зохион байгуулах, тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангах, түүний ашиглалтын улмаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, автотээврийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдгийг онцгойлон дурдаж байлаа.

 

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан тус зөвлөгөөний үеэр оролцогчид дараах чиглэлүүдийн хүрээнд харилцан санал солилцож, цаашид хэрхэн Автотээврийн менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Үүнд:

 

1.    Орон нутагт автотээврийн ажил үйлчилгээг хариуцан гүйцэтгэхдээ тухайн аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, ажиллах

2.    Улс, хот хоорондын болон аймаг, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн ажил үйлчилгээнд тавих төрийн хяналтыг Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу  хэрэгжүүлэх

3.    Улс, хот хооронд, аймаг, орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглох

4.    Иргэдэд тээврийн үйлчилгээг ойртуулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн ачаа тээшийг хянах төхөөрөмж, тээшний хэмжээг тогтоох жин хэмжүүр, тээш хадгалах зориулалтын байрыг бий болгох, тээшний тасалбар олгох, тогтоосон хэмжээнээс илүү гарсан ачааг илгээмжээр хүргэх үйлчилгээний төрлийг бий болгох

5.    Зураг төсөл нь бэлэн болсон аймгийн төв, томоохон суурин газарт техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгыг үе шаттай барих

6.    Орон нутгийн засаг захиргаатай хамтраннийтийн зорчигч тээврийн автобуудал,  авто зам дагуух үйлчилгээний цогцолборын барилга байгууламжийг хувийн хэвшлийн хөрөнгөөр барих ажлыг зохион байгуулах

7.    Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх, цуцлах асуудлыг холбогдох судалгаа, тооцоо, үндэслэлийг боловсруулан шийдвэрлүүлэх

8.    Улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллахдаа тухайн уурхайн хүчин чадал, хилийн боомт болон авто замын нэвтрүүлэн өнгөрөх чадварыг харгалзан хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар зохион байгуулах

9.    Тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулахад мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлэх арга хэмжээг тээвэрлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх

10.  Тээвэрлэлтийн баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулах

11.  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчийг сонгохдоо тухайн үйлчилгээний эрэлт хэрэгцээ,  эрх зүйн хүрээнд тавигдаж буй шаардлагыг хангаж чадах байгууллагыг сонгох,  энэхүү үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, хөрөнгө оруулалт зэргийг харгалзан үзэх

12.  Нийтийн тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай тохиолдолд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг дэмжих чадавхыг бэхжүүлэхэд анхаарах

13.  Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйлчилгээг цахимжуулах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх

14.  Техникийн хяналтын үзлэгийн инженер нь үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарт тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгааг тогтмол өгөх

15.  Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг тээврийн хэрэгслийн хийцийн онцлогт нийцүүлэн олон улсын дэвшилтэд техник технологи бүхий  тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар шинэчлэх

16.  Хүнамын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлэх;

17.  Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулах

18.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон мэргэшсэн жолоочийн эрх олгох сургалт, шалгалтын төвтэй болох талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

19.  Авто үйлчилгээний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг бий болгох, баяжуулах, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

20.  Хөдөлмөрийн горим алдагдсанаас үүсэх үр дагаварыг бууруулах зорилгоор жолоочийн ажил амралтын дэглэмийг бусад орны туршлага, судалгаанд  суурилан боловсруулж батлуулах

21.  Ашигт малтмалын тээвэрлэлт гүйцэтгүүлэх байгууллагатай гэрээ байгуулахдаа ачаа эргэлтийн тоо хэмжээ, ажилтны хөдөлмөр амралтын дэглэм, тээврийн хэрэгсэл, жолооч, ажиллагсадын тоог харгалзан хилийн боомт дээр дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулах

Автотээврийн менежментийг сайжруулна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх