Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автотээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ

2017/01/12
Автотээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Автотээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийг тодорхойлох зорилгоор салбарын төлөөллүүдэд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Бодлого төлөвлөлтийн газар болон НТГ, “АТҮТ” ТӨҮГ, тээвэрлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцжээ.

 

Сургалтаар Монгол Улсын хөгжил ба байгууллагын соёлын асуудал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ISO9001 стандартыг хэрэгжүүлэх, түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн ISO9001 стандартыг зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож цаашид анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Цаашид энэхүү үйл ажиллагааг тогтмолжуулж, Чанарын менежментийн тогтолцоо, стандартын ач холбогдлыг ойлгуулах, шаардлагуудтай танилцах боломжийг хангаж ажиллах талаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

Автотээврийн салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх