Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүллээ

2016/12/21
Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд  шинэ хөгжлийг эхлүүллээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Сургалтын төв олон улсын иргэний нисэхийн мэргэжлийн сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах зорилтыг энэ онд дэвшүүлэн ажилласан. Дээрх зорилгынхоо хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аар албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анхны олон улсын сургалтын багц хөтөлбөртэй болж байна.

 

Нисэхийн сургалтын төв 2012 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын “Trainair Plus” хөтөлбөрийн Дэмжигч гишүүн байгууллага болсон. Өнгөрсөн хугацаанд аудит шалгалтад 2 удаа амжилттай хамрагдаж, олон улсын хамтарсан сургалтыг 3 удаа зохион байгуулжээ. Иймд ICAO-аас энэ сарын 16-ны өдөр Нисэхийн сургалтын төвийг ICAO-ийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэдгийг баталгаажуулан “Trainair plus” хөтөлбөрийн ЖИНХЭНЭ гишүүн байгууллага болголоо.

 

Удаан хугацааны нөр их ажлыг амжилттай гүйцэтгэж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүлэхэд НСТ-ийн ICAO-ийн “Trainair Plus” хариуцсан менежер Б.Золбоо, ахлах мэргэжилтэн Д.Анарзул, мэргэжилтэн С.Энхчимэг, Р.Отгонбаяр, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэл, Дэд дарга Д.Үлэмж, хэсгийн дарга Д.Эрдэнэбаатар, мэргэжилтэн Б.Нямбаяр тэргүүтэй Нисэхийн сургалтын төв, НМҮА-ны нийт хамт олон өөрсдийн мэдлэг, чадвар, хөдөлмөр, зүтгэлээ зарцуулжээ. 

Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх