Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой

2016/11/24
Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.

 

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх зорилгоор алслагдсан бүс нутагт болон сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг татвараас хөнгөлөх, чөлөөлөх болон нөхөн олговрын бодлогоор дэмжих талаар тусгасан байдаг аж.

 

Энэ хүрээнд “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн-Улиастай-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-ийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон тус тус өөрчлөхөөр болжээ. Мөн Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг гүйцэтгүүлэх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна. Одоогоор Хөвсгөл, Баянхонгор аймгуудад нислэг зохион байгуулж эхэлжээ.

 

Дээрх бодлогын хүрээнд төрийн зайлшгүй үйлчилгээ болох эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90% хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх