Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Рэйлбус Дархан руу 10 мянган төгрөгөөр явж байна

2016/11/22
Рэйлбус Дархан руу 10 мянган төгрөгөөр явж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тушаал гарган өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Завхан аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан. Мөн салбарын хэмжээнд энэ сарын 30-ныг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргав.

 

Энэ хүрээнд ИНЕГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Автотээврийн үндэсний төв, “Улаанбаатар төмөр зам” зэрэг байгууллага хариуцлагатай жижүүр томилж, цаг агаарын өөрчлөлтийг давах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, ИНЕГ нисэх буудлуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаа бүрэн дуусгаж, шатахууны нөөц бүрдүүлэн, агаарын тээврийн компаниудтай хамтран орон нутгийн нислэгийн хуваарь, чиглэлд зохицуулалт хийх аж. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН Автотээврийн үндэсний төвтэй хамтран хот хооронд зорчигчдын дамжин суух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж буй.

 

Мөн орон нутгийн замд халтиргаа үүссэн тул зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг түр зогсоов. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд рэйлбусаар зорчигч тээвэрлэж эхэллээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон хямдруулсан аж. Мөн хойд чиглэлд зорчигч тээвэрлэх галт тэрэгний тоог нэмж, тасалбарыг галт тэргэнд суусны дараа худалдаж эхэллээ.

Рэйлбус Дархан руу 10 мянган төгрөгөөр явж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх