Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн захирал Нин Бинг хүлээн авч уулзлаа

2013/06/13

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн захирал Нин Бинг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн хооронд тогтоосон хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Мөн хамтын ажиллагааны анхны санамж бичгийг 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулснаас хойшхи хугацаанд хоёр тал хамтран Улаанбаатар хотноо Нэгдсэн тээврийн асуудлаар семинар амжилттай зохион байгуулсан. Мөн Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн хөгжил, хэтийн төлөвтэй уялдуулан мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэх талаар манай талын хүсэлтийг Бээжингийн Зам харилцааны их сургууль хүлээн авч, энэ хичээлийн жилээс эхлэн 40 оюутныг сургах шийдвэр гаргасанд Б.Батзаяа талархалаа илэрхийлэв.

Цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны тухай гэрээнд Зам, тээврийн яамыг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа Бээжингийн Зам харилцааны их сургуулийн захирал Нин Бин нар гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх оролцож, талархлаа илэрхийлсэн юм. Хамтын ажиллагааны гэрээнд боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажлууд хамтран хийх, Монгол Улсад Зам харилцааны их сургууль барьж байгуулах талаар хамтран ажиллах тухай тусгасан болно.

 
Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн захирал Нин Бинг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх