Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Алтан шар зам” харилцагчийн өдөрлөг зохион байгуулагдав

2016/11/14
“Алтан шар зам” харилцагчийн өдөрлөг зохион байгуулагдав

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн нүүрс тээврийн хүнд даацын авто замын концесс эзэмшигч Ар Ди Си Си ХХК-ийн “Алтан шар зам” харилцагчдын өдөрлөг Цэхэ боомтод зохион байгуулагджээ.

Тус арга хэмжээнд  Зам, тээврийн хөгжлийн яамны Тээврийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Ахлах мэргэжилтэн Н.Буянт нар оролцлоо.

“Алтан шар зам” харилцагчдын өдөрлөгийг тохиолдуулан концесс эзэмшигч Ар Ди Си Си ХХК-иас өргөн хүрээтэй хамтын ажиллагаа, бизнесийн ёс зүй, аюулгүй нүүрс тээвэрлэлт хийсэн “Берун Ложистикс”ХХК, “Цэхэ-Ерөн”ХХК, “НАБАЗ”ХХК, “Чинхуа-МАК-Нарийнсухайт” ХХК-иудыг “Шилдэг харилцагч”-аар өргөмжилжээ.

Өдөрлөгийн үеэр концесс эзэмшигч Ар Ди Си Си ХХК-ийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 1-р байр “Рояал Маунт” ХХК, 2-р байр “Ар Ди Си Си/Эн Ти Би хамтарсан баг”,  3-р байр “Дээжийн Өргөө” ХХК тус тус шалгарч мөнгөн шагнал гардан авсан юм.  

Зам, тээврийн хөгжлийн яам болон Замын цагдаагийн газраас авто тээврийн салбарт олон жил аюулгүй тээвэрлэлт гүйцэтгэж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан жолооч нарт төрийн одон гардууллаа. “Онц тээвэрчин” одонгоор “Цэхэ-Ерөн” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Б.Балгантүдэв, “Осолгүй манлай” одонгоор “НАБАЗ” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч М.Бямбаа, “Дээжийн Өргөө” ХХК-ийн нүүрс тээврийн жолооч Ч.Гансүх нар шагнуулжээ.

Мөн концессын замын засвар арчлалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа Эн Ти Би компанитай хамтран нүүрс тээврийн жолооч нараас осол, зөрчилгүй тээвэр гүйцэтгэснийг урамшуулж, 12 жолоочийг “Шилдэг жолооч”-оор шалгаруулан дурсгалын зүйлс гардуулав.

 Арга хэмжээг тохиолдуулан концесс эзэмшигч Ар Ди Си Си ХХК-иас концессын төсөл хэрэгжиж буй орон нутагтаа дэмжлэг үзүүлж, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн, улсын олимпиадын аварга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн суралцагч Б.Хэнмэдэхэд нэг жилийн сургалтын төлбөрийг гардуулсан байна.

“Алтан шар зам” харилцагчийн өдөрлөг зохион байгуулагдав  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх