Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улсын нислэгийн чиглэл нэмэгдэж зорчигч хямд тарифаар Бээжин ордог боллоо

2016/10/26
Олон улсын нислэгийн чиглэл нэмэгдэж  зорчигч хямд тарифаар Бээжин ордог боллоо

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч “Хүннү эйр” ХХК  БНХАУ-ын бүс нутаг руу хийх нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж  өнгөрөгч наймдугаар сарын  03-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Бугат /Baotou/- Улаанбаатар чиглэлд  долоо хоногт удаагийн давтамжтайгаар шинээр нислэг  үйлдэж эхлээд байна.

 

Өвөр Монголын хамгийн том хот болох Бугат нь Бээжин болон бусад томоохон хотуудтай агаарын болон газрын тээврийн сүлжээгээр холбогддог. Тиймээс БНХАУ-ыг зорих  манай улсын зорчигчид Бугатаар дамжин хятадын дотоодын хямд нислэгээр Бээжин  Хөх Хот,  Шанхай, Гуангжөү, Далиан, Санг-Я, Шэнжэн, Ченгду, Нанжинг, У-хан, Тайюань, Шеньянг болон Шижиажуанг руу  хямд тарифаар нисдэг болжээ.

 

Бугат нисэх буудал нь хотын төвөөсөө 23 км зайтай. Нисэх буудлаас Бугат хотын төв руу орох таксины төлбөр ойролцоогоор 50-60 юань гардаг байна.

Бугат хотоос дотоод нислэгийн  нэг талын тийзний үнийг сонирхуулбал:

Бугат - Шанхай 600 - 1300 юанийн хооронд
Бугат - Бээжин 300 - 760 юанийн хооронд
Бугат - Далиан 768 - 1500 юанийн хооронд
Бугат - Гуангжөү - 880 - 1660 юанийн хооронд
Бугат - Санг-Я - 2000 - 2500 юанийн хооронд
Бугат – Шэнжэнг - 1300 - 2000 юанийн хооронд багтдаг. Гэхдээ Бугат хотын тийз борлуулах төвүүдээс тийзээ эрт авах, эсвэл онлайнаар www.qua.com-оор  хамгийн  хямд тийзийг худалдан авах боломжтой талаар “Хүннү эйр” компанийнхан мэдээлж байна.

 

Зорчигчид Бугатаас зөвхөн онгоцоор гэлгүйгээр галт тэрэг, авбусаар ч таатай нөхцлөөр зорчих боломж байгаа юм. Бугат хот нь үндсэн 2 төмөр замын өртөөтэй. Бугат Өртөө нь Күндүлүн хороололд ба Бугатын Зүүн Өртөө нь Дунгхө гэх хороололд байрладаг. Эдгээр өртөөнүүд хоорондоо 16 км зайтай. Бугатаас цаашаа төмөр замаар дамжаад Бээжин, Хөх Хот, Харбин, Шиан, Шанхай, Гуанжоу, Ченду, Чингдао, Шижиажуан, Шеньян, Жиаюүгуан, Датон, Жанжоу болон бусад хотруу явах боломжтой. 


Бугат Өртөө ороход 1, 2, 15, 22, 101 болон 134 дугаар автобусаар, Бугатын Зүүн Өртөө руу явах бол  5, 7, 10, 16, 34, 131 болон 132 дугаар автобусанд суудаг ажээ.

 

Орон нутгийн зорчигч үйлчилгээний автобусны хувьд мөн үндсэн 2 буудалтай.  Күндүлүн, Дунгхө хороололд тус тус байрладаг. Автобуснууд ойрын хот, суурин газрууд болон аялал жуулчлал, амралтын газрууд руу  хүргэж үйлчилдэг гэнэ. Бугатаас Хөх Хот руу явах бол автобус өдөр бүр 15-30 минутын зайтай гарч хурдны замаар 2 цаг яваад хүрдэг байна. Автобусаар мөн  Бээжин, Шинжан, Чангчүн, Тайвань, Ордос болон бусад хотруу хамгийн хямд зардлаар аялах боломжтой. Мөн жуулчид автобусаар Бугатад ойр байрлах үзвэрийн газар болох Уданжао сүм, Чингис хааны бунхан болон Дуут элс амралтын газар хүргүүлж үйлчлүүлдэг байна. Манай улсын иргэд ажил, аялал болон бизнесийн шугамаар Улаанбаатар-Бугат-Улаанбаатарын чиглэлд “Хүннү эйр” авиа компанийн “ATR-72” агаарын хөлөгөөр тухтай үйлчлүүлж улмаар хямд зардлаар Бээжин, Хөх хот, Харбин, Гуанжоу, Тайвань зэрэг хот руу зорчих нөхлийг ийнхүү бүрдүүлээд байна. 

Олон улсын нислэгийн чиглэл нэмэгдэж зорчигч хямд тарифаар Бээжин ордог боллоо  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх