Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Т.АРИУНБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ТАЛААР ДОРВИТОЙ НЭГДМЭЛ СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

2016/10/26
Т.АРИУНБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ТАЛААР ДОРВИТОЙ НЭГДМЭЛ СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, төмөр замын судалгааны ажил,  гадаад, дотоодын хамтын ажиллагааны талаар захирал Т.Ариунбаатартай ярилцлаа.

 

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийн үйл ажиллагааг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Танай байгууллага бусад төмөр замын байгууллагаас юугаараа ялгаатай вэ?

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор байгуулагдсан “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ нь Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх зорилготой байгууллага юм.

 

Төмөр замын тээвэрлэлт, галт тэрэгний хөдөлгөөнийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамгийн ашигтай хувилбараар, аюулгүй, шуурхай богино зайд яаж ажиллуулах вэ гэдэг нь бидний хүлээх үүрэг. Саяхныг хүртэл Улаанбаатар төмөр зам гэсэн ганц байгууллага энэ бүгдийг хийж ирлээ шүү дээ. Одоо Монгол Улсад уул уурхайн, хувь, хувьсгалын төмөр замууд нэмэгдэж байна.

 

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК зэрэг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч 120 гаруй байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс УБТЗ, МТЗ нь төрийн оролцоотой байгууллага боловч хувийн ашиг сонирхолтой ерөнхийдөө компанийн тухай хуулиар зохицуулагддаг.

 

Иймд өнөөгийн хууль, эрх зүйн орчин, төмөр замын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг хуулийн орчинд үйл ажиллагаа явуулах байгууллага нь “ГТХЗНТ” УТҮГ юм.

 

Төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал багагүй яригддаг. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх тал дээр танай байгууллага ямар оролцоотой байна вэ?

 

Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дүрэм, журам, норм норматив, Төвийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан салбарын хөгжлийн бодлого, стратегид тусгагдсан арга хэмжээ болон төрийн хэрэгцээнд зориулсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн олон улсын болон Европын холбооны төмөр замтай холбоотой 17 стандартыг орчуулж боловсруулснаас 10 стандартыг Монгол Улсын стандартаар батлуулсан.

 

Өртөө, зөрлөгүүдийг олон улсад зарлахад эрх зүйн асуудлын санал боловсруулж, танилцуулах ажлын хүрээнд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД), Олон Улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны гаргасан санамжуудыг орчуулан боловсруулж Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

 

 

Төмөр замын тээврийн салбарын судалгаа шинжилгээний ажилд ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж сонслоо?

 

Төмөр замын тээврийн салбарын бодлогын талаар дорвитой нэгдмэл судалгаа Монгол улсын хэмжээнд байхгүй. Иймээс салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж Төмөр замын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж Зам, тээврийн хөгжлийн яамаар дэмжүүлсэн.

 

Ерөнхийдөө судалгааны ажилд ашиглагдах мэдээ, мэдээллийг Монгол Улсын болон олон улсын /Монгол Улстай хил залгаа эсвэл ижил төсөөтэй/ төмөр замын байгууллагын үүсэл хөгжил, зорчигч тээврийн ангилал, ачаа тээврийн төрөл, өрсөлдөх чадвар зэрэг материалыг орчуулж, боловсруулж судалгааны ажлыг эхлүүллээ. Ийнхүү олон улсын төмөр замын байгууллагын туршлага дээр үндэслэж байж дараа дараагийн ажлуудаа хэрхэн хийх тал дээр анхаарлаа хандуулсан нь зөв хэмээн үзэж байгаа. Мөн ГТХЗНТ-ийн дэргэд Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавъяат тээвэрчин Р.Раш даргаар ахлуулсан “Шинжлэх ухаан техникийн зөвлөл”-ийг зохион байгуулан  ажиллаж байна.

 

Цаашид төмөр замын тээврийн салбарын судалгааны ажилд УБТЗ, МТЗ, БТЕГ-ын судалгааны баг, салбарын ТББ, холбоодууд, энэ салбарт удаан ажиллаж байгаа ИТА-ууд, зөвлөх, докторуудыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Төмөр замын салбар хөрш орнуудтайгаа харилцаа холбоо тогтоох нь чухал байх. Танай төв үүнд хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байна?

 

Төмөр замын салбарын байгууллагуудтайгаа чиг үүргийнхээ дагуу хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулж байна. Манай төвтэй ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажилласан.

 

Харин төмөр замын тээврийн салбар, Төвийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Сөүл хотын захиргаа, БНХАУ-ын Галт тэрэгний дохиолол холбооны Шанхай хот дахь инженерийн салбар, Төмөр замын зураг, төслийн 2 дугаар хүрээлэн, Худалдааны яам, Олон улсын худалдаа, бизнесийн академи, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургууль, мөн МУ-ын Тээврийн дээд сургуульд ЗТХЯ, ГТХЗНТ, МТЗ, БТЕГ-ын мэргэжилтнүүдийг хамруулан ажиллаж байна.

 

Т.АРИУНБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ТАЛААР ДОРВИТОЙ НЭГДМЭЛ СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх