Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ АЖИЛД ЗУУЧИЛНА

2016/10/06
МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ АЖИЛД ЗУУЧИЛНА

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв хамтран 2016 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Улс хоорондын ачаа тээвэрлэлт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээтэй мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангах нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордонд зохион байгуулна.

Тус өдөрлөгт улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 37 аж ахуйн нэгж оролцох бөгөөд 450 орчим мэргэшсэн жолооч шаардлагатай талаар судалгаагаа ирүүлсэн.

Иймд шаардлагатай мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх бөгөөд тус чиглэлд үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулах юм.

Бүртгүүлсэн иргэдээс мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах шаардлагатай иргэдийг сургалтад хамруулж, сургалтын дараа ажилд зуучлах юм.

Өдөрлөгийн үеэр бүртгүүлэх иргэдэд C, E ангилалтай байх ерөнхий шаардлага тавих бөгөөд дан С болон Е ангилалтай байж болох юм.

“С” ангилал:

Бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй)

*Бүх жин нь 3500 кг-аас их бүх төрлийн ачааны автомашиныг даац болон зориулалтыг нь харгалзахгүйгээр \ тусгай зориулалтын авто кран г.м. \ хамаарна. Харин чиргүүлийн даац нь 5000 кг-аас ихгүй байх шаардлагатай.

“Е” ангилал:

“В”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.

*Е ангилал нь чиргүүлийн бүх жин болон даацаас хамааран В, С, Д ангиллын бүрэлдэхүүн байна.

МЭРГЭШСЭН ЖОЛООЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ АЖИЛД ЗУУЧИЛНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх