Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Г.Ананд: Шинэ нисэх буудлын хурдны зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно

2016/10/06
Г.Ананд: Шинэ нисэх буудлын хурдны зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг барих төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам нь 32.226 кмурт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэгтэй, 2 урсгал 6 эгнээтэй болох юм.Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна. Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байна.

 

Энэхүү хурдны автозамын талаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анандаас тодрууллаа.

-Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын хэрэгжилтийн талаар танилцуулна уу?

 

-Монгол Улсын засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор Улаанбаатар-Хөшигийнхөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ажлыгБНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын 4-р группкомпани шалгарч, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яамтай түлхүүр гардуулах гэрээг байгуулж ажлаа эхлүүлсэн. Одоогоор ажил зураг төсөл боловсруулах болонавто замынбарилга гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Зураг төслийг 4 хэсэгт хуваан хэсэгчлэн гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 22.5 км замын зураг төсөл батлагдаж,энэ хэсэгт зам барилгын ажил явагдаж байна.Үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна.

 

-Төлөвлөгөө ёсоор хэзээ ашиглалтад орох вэ? Хугацаандаа ашиглалтад орох боломжтой юу?

 

-Батлагдсан гэрээний дагуу нийт ажлыг 34 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой. Тэгэхээр 2018 оны долдугаар сарын 18-нд ашиглалтад орохоор байна. Ажлуудбатлагдсан график төлөвлөгөөний дагуу явагдаж байна.Яармагын товчоо-Өндөрдов чиглэлийн авто замын их засвар, шинэчлэлт болон Өндөр дов-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамыг шинээр барих ажил 2014-2015 онуудад хийгдсэн. Тэгэхээр хурдны авто зам ашиглалтад ортол шинэ нисэх буудлын зорчигч тээврийн хэрэгсэл Өндөрдов чиглэлээр явах боломжтой юм.

 

-Яамны зүгээс ямар оролцоотой ажиллаж байгаа вэ? Энэ ажилд хичнээн хүн ажиллаж байгаа вэ?

 

 

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам барилгын ажлын хэрэгжилт болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Одоогоор барилгын ажлын талбайд гүйцэтгэгч болон хяналтын зөвлөх компанийн нийт 400 орчим хүн ажиллаж байна.Захиалагчтай байгуулсан зөвлөхийн үйлчилгээний гэрээний дагуу зөвлөхийн багийн хятад 6инженер, монгол 12инженер, нийт 18 инженер техникийн ажилтан авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж байна.

Г.Ананд: Шинэ нисэх буудлын хурдны зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх