Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

2016/10/03
УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

УБТЗ-ын Ерөнхий хороо есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдаж, Ерөнхий хорооны орлогч даргаар дэд сайд Б.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Батболд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн.

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийг тус нийгэмлэгийн удирдлагуудад танилцуулж, шинэ даргад ажлыг нь хүлээлгэн өглөө.

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын даргаар томилогдож буй Д.Жигжиднямаад баяр хүргэж тус шийдвэрийг гардуулан өглөө. Мөн тэрээр төмөр замын салбарыг үр ашигтай, зөв зохион байгуулалтад оруулж, үргүй зардлуудын судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо. Үүний тулд албан тушаал, орон тооны давхардлыг арилгаж, мэргэжлийн, чадварлаг баг ажиллуулж, дарга нарын тоог цөөлөх арга хэмжээ авч ажиллахыг сануулав.

 

Д.Жигжиднямаа ажлаа хүлээн аваад “Төмөр замын салбар дахь томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л сэтгэл зүрхээ дайчлан, төмөр замчин хэмээх эрхэм нэрийг үргэлж өөд нь өргөж явахыг эрмэлзэх болно” гэлээ.

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай төмөр замчин юм.

УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх