Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УБТЗ ХНН-ийг орчин цагийн засаглал, менежменттэй компани болгон хөгжүүлнэ

2016/09/14
УБТЗ ХНН-ийг орчин цагийн засаглал, менежменттэй компани болгон хөгжүүлнэ

Зам,тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой өнөөдөр уулзаж Монгол Улс, ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын стратегийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан, мөн Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн асуудлаарх гурван талт гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтууд амжилттай зохион байгуулагдсаныг талууд онцолсон юм.

 

Энэхүү уулзалтаар Улаанбаатар төмөр замын гол шугам замын техникийн  шинэчлэлийг үе шаттайгаар тасалдуулалгүй хийж, Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн юм. Хоёр улсын хооронд байгуулсан Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт хоёр улсын хамтарсан Улаанбаатар төмөр замын коридорыг хөгжүүлэх асуудал чухал байр эзэлдэг. Тиймээс цаашид Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сайд Д.Ганбат хэлж байлаа.  Мөн Улаанбаатар төмөр замын коридорын өрсөлдөх чадварыг хангах, дамжин өнгөрөх ачааг хөхүүлэн дэмжих хүрээнд аль аль талдаа тарифын болоод технологийн сайн, өрсөлдөхүйц, уялдаатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Мөн тэрээр Эрдэнэт – Овоот хэсгийн төмөр замын коридорын үлдэх хэсэг Овоот – Арц суурь – Цагаан толгой – Кызыл – Курагино төмөр замын төслийг цогц хэлбэрээр хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

 

Ийнхүү Улаанбаатар төмөр зам ХНН-ийг орчин цагийн менежменттэй, засаглал сайнтай компани болгон хөгжүүлэхэд талууд хамтран ажиллахаар боллоо.

УБТЗ ХНН-ийг орчин цагийн засаглал, менежменттэй компани болгон хөгжүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх