Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Транссибирийн төмөр зам нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой

2016/09/14
Д.Ганбат: Транссибирийн төмөр зам нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой

"Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус хуралд 26 орны 130 төлөөлөгч оролцож буй бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын бодлого болон транзит тээвэрлэлтийн хөнгөлөлтийн асуудлаар илтгэл тавьсан юм.

 

Энэхүү хурал нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буйгаараа онцлог бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ бүс нутгийн эдийн засгийн оролцоогоо нэмэгдүүлэх, транзит тээврийн урсгалыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулжээ.

Хурлын үеэр Транссибирийн магистраль нь худалдаа бизнесийн харилцааны хуурай замын дэлхийн хэмжээний суваг бөгөөд Ази-Европын хоорондын ачаа эргэлтийн хамгийн шуурхай, хамгийн дөт замнал гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцолж байв. Тэрээр илтгэлдээ “Трансмонголын төмөр замын коридор нь Транссибирийн төмөр замын нэг салшгүй хэсэг бөгөөд Ази-Европыг холбосон төмөр замын замналуудаас хамгийн дөт зам тул ачаа тээврийн урсгалыг аль болох өөрийн улсаар дамжуулан өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд илүү өргөнөөр хамрагдаж, идэвхитэй оролцох эрмэлзэлтэй байна. Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өөрийн орны төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх зэрэг бодлого баримтлан ажиллаж байна” гэлээ.  Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн сайд Транссибирийн төмөр замын коридорын тээврийн үйлчилгээнд оролцож байгаа талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, хилийн гарцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

УБТЗ Транссибирийн төмөр замыг БНХАУ-ын  нутгийн гүнтэй шууд холбож байгаа чухал зам. Энэ төмөр зам 24-25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2016-2017 онд техникийн шинэчлэл хийснээр тээвэрлэлтийн хүчин чадлыг 34 сая тонн хүргэх зорилтыг тавин ажиллаж байгаа аж. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр УБТЗ гадны бизнесийн групп болон тээвэр зуучийн байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулж, ачаа тээвэрлэхийг санал болгох ач холбогдолтой юм. Мөн Хүчин чадлаа 10 сая тонноор нэмсэнээр Монгол Улсын бүс нутагтаа оролцох эдийн засгийн үүрэг нэмэгдэж, манай улсаар дамжуулан ачаагаа тээвэрлэж байгаа улсууд оффис, контороо Монголд нээж, банкны гүйлгээ хийгдэж, ачаа бараа нь хадгалагдах боломж бүрдэх боломжтой юм байна. УБТЗ тээвэрлэх ачаагаа 2018 онд 34 сая тонн, 2020 онд  48 сая тонн, 2030 онд 76 сая тонн  хүргэнэ гэж 15 жилээр төлөвлөөд байгаа аж.

 

 

Д.Ганбат: Транссибирийн төмөр зам нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх