төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын тээврийн коридорыг хэлэлцлээ

2016/09/14
Төмөр замын тээврийн коридорыг хэлэлцлээ

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх тухай асуудлаарх гурван талт гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

 

Гурван талт зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл, Оросын талаас ОХУ-ын Тээврийн яам, Холбооны төмөр замын агентлаг, “Оросын төмөр замууд” НХН-ийн төлөөлөл, Хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газар, Төмөр замын ерөнхий компанийн төлөөлөл оролцов.

 

Уг зөвлөлдөх уулзалтаар гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцэв.

 

Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг ирэх 10 дугаар сарын 20-ны өдөр гурван улсын тээврийн дэд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр гарын үсэг зурж албажуулах юм.

 

Эх сурвалж: shuud.mn

Төмөр замын тээврийн коридорыг хэлэлцлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх