Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам засварт 12 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө олгохыг хүсэв

2016/09/06
Зам засварт 12 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө олгохыг хүсэв

Улсын онцгой комисс өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

 

Хуралдааны эхэнд Зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэв. 2016 оны төсвийн тодотголд олон улсын болон улсын чанартай авто замын засвар шинэчлэлд шаардлагатай 12 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Зам, тээврийн хөгжлийн сайд хүслээ. Мөн ДЦС-иудад 2016 оны есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар ердийн ачааллын 21 хоног, өвлийн их ачааллын долоо хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой. Гэвч шатахууны асуудлаас болж, нүүрс нөөцлөх ажил оройтох магадлалтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Роснефть компани энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-нд засвар үйлчилгээ хийх тул үйл ажиллагаагаа түр зогсох болжээ. Үүний улмаас “Улаанбаатар төмөр зам” ХНН шатахууны асуудалтай байгаа юм. Иймд энэ сарын квот түлшийг нөөцлөх шаардлага үүсээд байна. Өнөөдрийн байдлаар түлшний онцгой албан татвар төлөх санхүүжилт байхгүйгээс 2940 тонн дизель түлш “Сүхбаатар өртөө”-ний хил дээр хүлээгдэж байгаа юм. Эдгээр асуудал өвөлжилтийн бэлтгэл ажилд сөргөөр нөлөөлж байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэллээ.

 

Эрчим хүчний салбарын тухайд ажлын хэсэг байгуулан өвлийн бэлтгэлээ хангаж байна гэж салбарын сайд П.Ганхүү хэллээ. Энэ жил сонгууль болсонтой холбогдуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” болон дамжуулах компаниудын засвар ажил хойшилсон. Иймд цаг хугацаанд багтаахаар онцгой арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 

ДЦС-2 компани 14 хоногийн нүүрсний нөөцтэй, ДЦС-3 компани 13 хоног, ДЦС-4 11 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Увс, Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн дулааны станц өр төлбөр ихтэй, аймгийн төвийн хэрэглэгчид дулааны эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир шугам сүлжээний завсар оройтож, нүүрсний нөөц, цахилгаан, шатахуун, тээврийн зардлаа нөхөх боломжгүйд хүргэсэн гэлээ. Иймд дээрх аймгийн удирдлагуудад чиглэл өгөх ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд засвар, шинэчлэл хийх хөрөнгө санхүүгийн дутагдалтай байгаа тул төсвөөс зээл олгох саналыг Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлсэн юм.

 

Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.

 

Мөн малчин өрх бүр хашаа, саравч, уст цэгээ засварлах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болголоо.

Зам засварт 12 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө олгохыг хүсэв  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх