Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

С.БАТБОЛД: ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

2016/09/06
С.БАТБОЛД: ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

 Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой ярилцлаа.

 

-Өнгөрсөн сард Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэх транзит тээвэрлэлтийн туршилтын үйл ажиллагаа болсон. Эдийн засгийн коридор ч гэж нэрлээд байна. Ямар авто замаар хэрхэн тээвэрлэлт хийсэн бэ?

 

-2013 оны 4 дүгээр сард Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээврийг хөгжүүлэх тухай уулзалт семинарын үед AH-4 авто замын чиглэлийг ерөнхий чиглэл болгож, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргасан.

 

Зөвлөмжийн дагуу Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд НҮБ-ын ын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-н дэмжлэгээр  Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар гурван улс ажиллаж байна.

 

Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хүрээнд гурван улс туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу Монгол-Хятад-Орос гурван улсын Засгийн газрын хоорондын транзит тээвэр өнгөрсөн сард зохион байгуулагдлаа. Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийн төслийг гурван улс тохиролцсон бөгөөд 2016 оны 12 дугаар сард гарын үсэг зурахаар бэлтгэж байна.Дээрх хэлэлцээр байгуулагдсанаар Азийн авто замын сүлжээний АН 4 /Ховд аймгийн Булган боомтоос-Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт/ , АН 3 /Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сүхбаатар аймгийн Алтанбулаг боомт/ гэсэн хоёр маршрутаар дамжин өнгөрөх тээвэр явагдана. Бидний тохирсон төслөөр 2018 оны 3-р улирлаас эхлэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдах боломжтой болно.

 

-Транзит тээврийн үйл ажиллагаа нь Монгол Улсад ямар ашигтай вэ?

 

-Дэлхийн нийт улс орнуудаас 31 орон нь далайд гарцгүй бөгөөд эдгээр улс орнууд аль тивд оршдогоос үл хамааран нийтлэг тулгардаг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг. Тэдгээр улсуудын дийлэнх нь буурай хөгжилтэй улсад хамаардаг бөгөөд дэд бүтцийн хөгжил сул, үйлдвэрлэлийн хүчин чадал бага, дотоодын зах зээл нь жижиг, гадаад сөрөг нөлөөнд эмзэг, дэлхийн зах зээлийн төвүүдээс алслагдсан зэрэг нийтлэг шинжтэй байдаг байна.

 

Монгол Улс далайд гарцгүй орнуудын хувьд Казахстан Улсын дараа орох хоёр дахь том улс бөгөөд далайд гарах гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой.

 

Гадаад худалдаанаас үр ашиг олж чадахгүй байгаа хөгжиж буй орнуудын хувьд гол асуудал нь газар зүйн болоод худалдааны хориг саад байдаг. Сүүлийн үеийн эдийн засгийн онолын үзэл баримтлалд газар зүйн байрлал, худалдаа эдийн засгийн өсөлтийн хамаарлыг ихээхэн судлах болсон. Энэ чиглэлийн судалгаанд далайд гарцгүй орнуудын худалдаа далайд гарцтай орнуудаас дунджаар 30 хувиар доогуур байдаг гэж дүгнэсэн байна.

 

Далайд гарцгүй орнуудын логистикийн чанар нь өөрийн орны болоод дамжин өнгөрч буй далайд гарцтай, хөрш буюу транзит орны логистикийн системээс хамаарч байдаг. Далайд гарцгүй манай орны хувьд хэдийгээр логистикийн салбарын үзүүлэлтээр Африкийн далайд гарцгүй орнуудын түвшинд байгаа хэдий ч нэг ялгаатай зүйл нь гадаад худалдааны голлох түнш, хөрш орон БНХАУ нь логистикийн үзүүлэлтээр дээгүүр эрэмбэлэгдэж байгаа  нөлөөллийг ашиглан хөгжүүлэх боломжтой юм.

 

Тиймээс бид газар зүйн байрлалын энэхүү байдлаа ашиглан ази-европыг холбосон тээр логистикийн төв болох боломжтой бөгөөд мөн транзит тээврийг хөгжүүлснээр далайд гарах боломж бүрдэх төдийгүй тээвэр логистикийн салбараас олох орлого нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг бууруулах боломж бүрдэж байгаа юм.

 

-Тэгэхээр 2018 он хүртэл транзит тээвэрлэлт явагдахгүй гэсэн үг үү?

 

-Транзит тээврийн хэлэлцээр байгуулагдсанаар шууд хэрэгжиж эхлэхгүй. Энэ хугацаанд замын нөхцөл боломжоо сайжруулж, дотоодын эрхзүйн орчноо сайжруулах ажлууд хийгдэнэ. АН4 буюу баруун босоо тэнхлэгийн зам нь 2018 онд ашиглалтад орох юм. Энэхүү зам ашиглалтад орсноор хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн сард зохион байгуулсан гурван улсын туршилтын транзит тээврийн үйл ажиллагаагаар замын нөхцөл байдлаа үзэж, цаашид тээвэрлэлт хийх боломжтой эсэхийг судалсан байгаа. Туршилтын тээврийн дараа гурван улс энэхүү ажлаа дүгнэн хэлэлцсэн бөгөөд ерөнхийд нь үр дүнтэй зохион байгууллаа, цаашид тогтмолжуулах талаар гурван улс хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

С.БАТБОЛД: ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ ӨРТГИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх