Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Баянзүрх” товчоог хотоос нүүлгэн шилжүүлнэ

2016/09/03
“Баянзүрх” товчоог хотоос нүүлгэн шилжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат амралтын өдрүүдэд салбарынхаа зарим газруудаар биечлэн танилцаж, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг анхааралдаа авч байгаа билээ. Тэрээр өнөөдөр Баянзүрх товчооны үйл ажиллагаа болон суурьшлийн бүсэд малын гоц халдварын ариутгал хийгдэж буй газар дээр очсон юм. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор тус товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүс “Баянзүрх”-ийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоог хотоос нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.

Энэхүү халдваргүйжүүлэх үйл ажиллагааг суурьшлийн бүсээс холдуулахын тулд Зам, тээврийн хөгжлийн яамнаас УБ хотын удирдлагууд болон Онцгой байдал, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудтай хамтран товчоог нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат  тус товчоог “Налайхын 4-р зөрлөг” буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Шалган бүртгэх товчоонд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Тэрээр мэргэжлийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог хангаж, энэхүү үйл ажиллагааг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатайг энэ үеэр онцолж байв. Тэрээр “Малын гоц халдварт өвчин ойр ойрхон гарч байгаа энэ үед халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх нь маш чухал асуудал юм. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан тул энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг яаралтай байгуулна” гэлээ.

“Баянзүрх” товчоог хотоос нүүлгэн шилжүүлнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх