Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.Ганбат: Эрдмийн их оргил руу тэмүүлэх хүсэл нь улс орны ирээдүйн хөгжлийн үндэс суурь юм

2016/09/01
Д.Ганбат: Эрдмийн их оргил руу тэмүүлэх хүсэл нь улс орны ирээдүйн хөгжлийн үндэс суурь юм

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Улсын тэргүүний 24-р дунд сургуулийн нийт багш, сурагчдад 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Тэрээр 1968-1978 онуудад тус сургуульд суралцаж, эрдмийн гараагаа эхлүүлж байсан учраас тус сургуулийн нээлтэд оролцож байгаагаа онцоллоо.

Хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Миний бие энэхүү их өргөөнд хүүхэд ахуй цагаасаа буюу одоогоос 40 гаруй жилийн өмнө эрдмийн босгыг анх алхан орж байжээ. Энэ л их өргөөндөө оюунлаг, эрдэм боловсролоороо тэргүүлсэн багш нараар оюун ухаанаа чиглүүлж, эрдмийн их жолоог атгасан үе саяхан санагдаж байна. Тиймээс Улсын тэргүүний 24-р дунд сургуулийг чадварлаг, хүмүүнлэг иргэн төлөвшүүлж, чанартай боловсрол олгодог, хүүхдэд ээлтэй жишиг сургууль гэж би боддог юм. Жил бүрийн жингэнэх хонхны дуунаар нийт сурагчид эрдмийн их оргил руу тэмүүлэх хүсэл нь улс орны ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс суурь гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн энэхүү арга хэмжээний үеэр эрдэмтэн, багш нартай санал бодлоо хуваалцаж, суралцаж байсан анги, танхимтайгаа танилцсан юм.

Сайд Д.Ганбат тус сургуулийн босгыг анх алхаж буй сурагчид болон эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, эрдэм оюунаар гийсэн ирээдүйн чадварлаг, хүмүүнлэг иргэн болон төлөвшиж, улс эх орондоо ихийг бүтээхийн ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Д.Ганбат: Эрдмийн их оргил руу тэмүүлэх хүсэл нь улс орны ирээдүйн хөгжлийн үндэс суурь юм  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх