Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2016/08/22
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр энэ оны долдугаар сарын 07-ны өдрийн Ерөнхийлөгчийн 89-р зарлигаар “Алтангадас одон”-гоор шагнагдсан бөгөөд өнөөдөр ийнхүү албан ёсоор гардан авав. Зам, тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат Төрийн одон медаль, үнэмлэхийг нь гардуулж, төрийн үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, баяр хүргэлээ.

 

Жансэд овогтой Гантөмөр нь багш, эрхзүйч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Боловсролын байгууллагад мэргэжилтэн, сургалтын менежер, захиралаар ажиллаж байгаад БСШУ-нд мэргэжилтэн, Хяналтын улсын албанд дэд даргын албыг хашиж байжээ. Мөн МХЕГ-т албаны дарга, Тамгын газрын даргаар, Цөмийн энергийн газарт ТЗУГ-ын даргаар томилогдож, 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байна. Тэрээр Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан төрийн захиргааны ажлын дадлага туршлагатай, төрийн захиргааны ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй албан тушаалтан юм.

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр “Алтан гадас” одонгоор шагнагдлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх