Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.ЗАГДРАДНАА: ЗАМ АНХ БАРИГДАЖ, АШИГЛАЛТАД ОРСНЫ МАРГААШНААС АРЧЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙХ ЁСТОЙ

2016/08/16
Д.ЗАГДРАДНАА: ЗАМ АНХ БАРИГДАЖ, АШИГЛАЛТАД ОРСНЫ МАРГААШНААС АРЧЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙХ ЁСТОЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулахгазрын Албаны дарга Д.Загдраднаагаас дараах зүйлсийг тодрууллаа.

 

-Авто замын засвар, арчлалтын ажил ямар шатанд байна вэ. Ер нь энэ ажилд жилд хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөгддөг вэ?

 

-Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсын хэмжээн дэх нийслэлээс аймгийн төвүүд, аймгийн төвүүдээс ойролцоох хилийн боомтууд болон аймгуудын төвүүдийг хооронд нь холбосон улсын чиглэлийн нийт 12710 км авто замын арчлалт, засварын ажлуудыг хариуцан ажиллаж байна. Энэ онд зам засварын ажил улсын хэмжээнд 8 тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Өмнөх жилүүдийг бодвол хөрөнгийн хэмжээ харьцангуй буурсан байгаа. Бид 2016 оны төсвийн төсөлд нийт зам, засварын арчлалтын ажилд 55 тэрбум төгрөг байхаар тооцож, төсвийн төсөлд саналаа тусган хүргүүлсэн боловч УИХ-аас батлагдсан төсвөөр 8 тэрбум батлаж өгсөн.

Нийт улсын чиглэлийн 12710 км замын нийт 14.7 хувийг засах хэмжээний хөрөнгийг хуваарилж өгсөн гэсэн үг. Төсвийн тодотголоор нэмэлт шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох төсөв санхүү хариуцсан яамдад саналаа давхар хүргүүлээд байна.    

 

-Тодруулвал аль аль хэсэгт засварын ажлууд хийгдэж байна вэ?

 

-Хуваарилагдсан хөрөнгийн хэмжээнд нэн түрүүнд засварлах шаардлагатай хэсгүүдээ засварлаж эхэлсэн. Улсын чиглэлийн аймгууд холбосон 5000 гаруй км хатуу хучилттай замуудад арчлалт, урсгал засварын ажил хийж байна. Мөн энэ жил бороо ус ихтэй байгаа учраас үер уснаас шалтгаалсан гэнэтийн эвдрэлүүд гарч байгаа. Наадмаас хойш Улаанбаатар-Арвайхээрийн чиглэлийн замын хоёр хэсэгт үер болсон. Мөн Арвайхээрээс-Говь-Алтай чиглэлийн замд үер усны асуудал үүссэн. Баян-Өлгий, Завхан, Булган аймгийн замууд дээр эвдрэлүүд нилээд гарлаа.

 

-Өмнөх жилүүдэд замын арчлалт, засварын чиглэлээр батлагдсан төсвүүд хэр байв?

 

-Өмнөх жилүүдэд эдийн засгийн таатай нөхцөлтэй байсан учраас авто замын салбарт нэлээд олон ажлууд хийгдсэн. Тухайлбал, 2012-2016 онд 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, авто замын сүлжээ нэлээд өргөжин тэлж, нийтдээ 3405 км зам баригдсан. Хатуу хучилттай замын сүлжээ 23 хувиас 43 хувь болон нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн жилийн тухайд засвар арчлалтын хөрөнгө 18 тэрбум төгрөг байсан нь энэ жил 8 тэрбум төгрөг болон буурсан.

 

-Шинээр баригдаж буй замуудын талаар мэдээлэл өгөөч?

 

-Одоогоор БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармагийн товчооноос Хөшигийн хөндийд баригдаж буй “Шинэ нисэх онгоцны буудал” хүртэлх 32 км хурдны замын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлээд ажиллаж байна. Мөн Баянхонгор-Говь-Алтай чиглэлд баригдах 129,4 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлд 114 км замын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

 

-Засвар арчлалтыг ямар давтамжаар хэдий хугацаанд гүйцэтгэх шаардлагатай байдаг вэ?

 

-Тухайн зам анх баригдаж, ашиглалтад орсны маргаашнаас арчлалтын ажил хийгдэж байх ёстой. Зам дээрх хог, тоос шороо, хагарал, эвдрэл, хөвөө, далангийн дүүргэлтийн арчлалтыг байнга хийж байх шаардлагатай байдаг. Мөн хатуу хучилттай замд 6-8 жилд ээлжит засвар, 13-15 жилд их засвар шинэчлэлтийн ажлыг тогтмол хийж гүйцэтгэх шаардлага тавигддаг.

Д.ЗАГДРАДНАА: ЗАМ АНХ БАРИГДАЖ, АШИГЛАЛТАД ОРСНЫ МАРГААШНААС АРЧЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙХ ЁСТОЙ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх