Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

2016/08/10
Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “DHL” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.  

 

Ди Эйч Эл группийн Ази номхон далай хариуцсан бүс нутгийн ерөнхийлөгч Кэлвин Люн тэргүүтэй төлөөлөгчид тээвэр логистикийн салбарыг хөгжүүлж, дэлхийн улс оронд хэрхэн үр ашигтайгаар нэвтрүүлэн Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт оруулах хувь нэмэр оруулах боломжтойг судлаж, хамтран ажиллах зорилготойгоор манай улсад айлчилж иржээ.

 

Тус группийн Монгол дахь салбар нь 1989 оноос шуудангийн чиглэлээр ажиллаж байгаад 2005 оноос ачаа тээвэр, карго гэх мэтээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, өргөн хүрээнд ажиллаж эхэлсэн байна. Цаашид төмөр зам болон автозам, агаарын ачаа тээврийн салбарт хамтран ажиллаж, хил дамнасан өргөн сүлжээнд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахыг хүссэн юм.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дээрх саналыг хүлээн авч далайд гарцгүй манай улсын хувьд тээврийн үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тэрээр “Илгээгчийн хаалганаас хүлээн авагчийн  хаалганд гинжин холбоогоор түргэн шуурхай, хямд зардлаар тээвэрлэлтийн тусгай горим, хэрэгцээ шаардлага хангасан дэвшилтэт технологитой буухиа шуудангийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх шаардлага нэн чухал. Мөн холимог тээврийн ложистик төвийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь олон улсын транзит ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлд үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах боломжтой” хэмээн санал бодлоо илэрхийллээ.  

Дэвшилтэт технологитой шуудангийн үйлчилгээг дэмжиж ажиллана  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх