Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэний нисэхийнхэн бодлогын баримт бичгээ хүлээн авлаа

2013/03/04

Саяхан УИХ-аас “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталж, манай улс агаарын тээврийн салбарт баримтлах бодлоготой болсон. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам, тээврийн сайд А.Гансүх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсныг онцолсон.

 

Мөн тус баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат энэхүү бодлогыг нилээд чамбай сайн баримт бичиг болсныг мэргэжлийн хүмүүс үнэлж байгаа гэдгийг хэлсэн. Тэрбээр парламент хийх ажлаа хийчихсэн, одоо гүйцэтгэх засаглал тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх ажил үлдээд байгааг онцолж, бодлогын баримт бичгийн эх хувийг Зам, тээврийн сайдад гардуулсан юм. Салбарынхаа бодлого чиглэлийг шинэчлэх, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэддээ ая тухтай үйлчлэх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажлыг хийж бүтээн, олон улсад ч манай иргэний нисэхийн салбарын нэр хүнд өсч, монгол мэргэжилтнүүд гадаадын мэргэжил нэгт нөхөддөө эрдэм мэдлэгээ хуваалцах хэмжээнд хүртлээ чадваржиж байгааг ИНЕГ-ын дарга С.Буяндалай энд хэлсэн үгэндээ цохон тэмдэглээд салбарын мэргэжсэн, чадварлаг хамт олны хүчин зүтгэлээр бодлогын баримт бичгийн үр дүн удахгүй гарна гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Иргэний нисэхийн салбарынхан шинэхэн батлагдсан бодлогын баримт бичгээ хүлээн авахтай зэрэгцэн, Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосныг Зам, тээврийн сайд А.Гансүх “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханд гардуулан өглөө. Төр, засгаас МИАТ компанид энэхүү статусыг олгож, үйл ажиллагаанд нь бодлогоор дэмжлэг үзүүлснээр Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийд өрсөлдөх чадвартай болох, үйл ажиллагаа нь өргөжих олон талын ач холбогдолтойг салбарын сайд онцолсон юм.

 
Иргэний нисэхийнхэн бодлогын баримт бичгээ хүлээн авлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх