Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын ажил энэ сарын 25-нд дуусна

2016/06/08
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын ажил энэ сарын 25-нд дуусна

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Энэхүү замыг энэ сарын 25-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж буй. Зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өвөр залаат”, “Бадрах ойл”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Насны зам” компаниуд ажиллаж байгаа бөгөөд ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар 13,35 км замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хансуун зам” компани үндсэн газар шорооныхоо ажлыг эхлээгүй, төлөвлөгөөнөөс 23 хувийн хоцрогдолтой яваа бөгөөд зөвхөн хэмжилтийн ажлаа хийж байна. Зам, тээврийн сайд М.Зоригт өнгөрөгч 7 хоногт тус компанид барилгын ажлаа эрчимжүүлэх хугацаатай даалгавар өгч, төлөвлөгөөт хугацаанд зам, барилгын ажлаа хийж эхлэхгүй бол хатуу хариуцлага тооцохоо сануулсан юм.  Харин “Арж капитал” компани 25 км замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар асфальт хучилтын ажлаа хийж эхэлсэн байна. Мөн “Бадрах ойл” компани төлөвлөснөөс илүү ажлын биелэлттэй явж байгаа бол “Насны зам”, “Өвөр залаат” компаниуд 23-26 хувийн хоцрогдолтой ч ажлаа эрчимжүүлж эхлээд байна.  

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын ажил энэ сарын 25-нд дуусна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх