Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцална”

2016/05/31
“Ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцална”

 Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж байна. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, ажлаа хугацаанд нь эхлүүлээгүй “Хансуун зам” компанид хариуцлага тооцохоор боллоо. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг нийт 5 багц болгон, 5 компани ажиллаж байгаа бөгөөд “Хансуун зам” компанийн хувьд 13 км замын ажлыг хариуцаж буй юм. 
 


    Зам, тээврийн сайд М.Зоригт “Нийт 143 км зам барилгын ажлын газар шороо далангийн ажил өнгөрөгч намар гэхэд 100 хувь хийгдсэн байсан. Энэ жил ЗТЯ-наас зам барилгын ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн байтал “Хансуун зам” компани одоо болтол ажлаа эхлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.  Энэ компанийнхан 5-р сарын 15 гэхэд ажилдаа гарна гэсэн төлөвлөгөө батлуулсан мөртлөө өнөөдөр ажил нь эхлээгүй байна. Яамнаас 6-р сарын 25-н гэхэд замын ажлаа дуусга гэдэг үүрэг өгсөн. Уг нь 13 км замын ажилд өнгөрөгч өвөл хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан буталсан суурь чулуун суурийн нягтруулалтаа хийгээд хучилтаа хийчихвэл замын ажил нь дуусах юм. Яг өнөөдрийн байдлаар зам барилгынхаа талбайд ирсэн хүн алга. Маргааш 6-р сарын 1-ний 18:00 цаг гэхэд ажлын талбайдаа ирээгүй, ажил эхлээгүй байвал энэ компанийн гэрээг цуцлах, цаашилбал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудал ч ярих болно” гэлээ.  

“Ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцална”  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх