Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: Нислэгийн хэвийн байдал алдагдсан тохиолдолд агаарын хөлөг нарийн үзлэгт ордог

2016/05/09
М.Зоригт:  Нислэгийн хэвийн байдал алдагдсан тохиолдолд агаарын хөлөг нарийн үзлэгт ордог

Улаанбаатараас Ховдын чиглэлд нислэг хийж байсан МИАТ компанийн “Боинг-737” онгоц Ховд аймгийн нисэх буудлаас хөөрөх үедээ зурвасаас гарч, үүнийг сүүлийн үед нэлээд улстөржүүлж байна. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.

 

-Ховдын нислэгт явж байсан “Боинг-737” онгоц нисэх буух зурвасаас гарсан, хөөх буух зурвас цөмөрсөн гэх мэтчилэн нэлээд хэл ам гарч байна. Яг юу болсон талаар тодруулах гэсэн юм?

 

-Ховдоос Улаанбаатар руу нисэх гэж байсан онгоц явгалах үедээ хөөрөх буух зурвасын хүрээ рүү онгоцны дугуй орсон байна. Аль ч аэродромын явгалах зурвас 3 метрийн хүрээтэй байдаг. Энэ хүрээ нь зурвасаа бодвол нимгэн хучилттай, шороо тоосноос хамгаалах зориулалттай юм. Онгоцны дугуй энэ нимгэн хүрээ рүү орсноос зурвасын хүрээ 7 метр орчим цуурсан. Одоогоор ИНЕГ, Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дүгнэлт 2-3 сарын дараа гарах учраас одоо энэнээс, тэрнээс боллоо гэж хэлэх боломжгүй юм.

 

-Ховдын нисэх буудал том онгоц хүлээн авах хүчин чадалтай юу. Орон нутгийн нисэх буудалд том онгоц буулгаж, хөөргөснөөс болсон гэх яриа гарсан?

 

-Ховдын нислэг бол цоо шинэ юм биш. 2008 онд бүтэн жил “МИАТ” компани “Боинг 737” онгоцоор, 2013 онд “Хүннү эйр” “Аэробус” онгоцоор тус тус Ховд руу нислэг үйлдэж байсан. Нисэх буудлын хөөрөх буух зурвасын тухайд том онгоц хөөрөх буухад ямар ч асуудалгүй.  Олон нийтэд хандаж хэлэхэд нийгмийн, олон нийтийн цахим сүлжээгээр явж байгаа ташаа мэдээлэлд бодитой хандмаар байна.  Дахин хэлье, шинжлэн шалгах ажил үргэлжилж байгаа учраас урьдчилан ямар нэг таамаг дэвшүүлж, улстөржүүлмээргүй байна.

 

-Дээрх онгоц хэзээ эргэж хэвийн нислэгээ үйлдэх вэ?

 

-Ямар ч агаарын хөлөг зурваснаас гарсан тохиолдолд юунаас болсноос үл хамаарч хууль, нислэгийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу тухайн онгоцны  техникийн байдалд нарийн шинжилгээ хийж, шороо тоосноос болж шаардагдах эд ангийг солих зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дагуу л МИАТ ажиллаж байгаа.   

 

-Ховдын нислэг одоо хэвийн үргэлжилж байгаа юу?

 

-“Аэромонгол” компани ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл Ховдын нислэгийг саадгүй үйлдэнэ.  Зохицуулалтаа хийсэн. Бэлэн болмогц “МИАТ” нислэгээ  үргэлжлүүлнэ. “АэроМонгол” компани өөрийн онгоцтой болж байгаа. Тиймээс Ховдын нислэг цаашид хэвээр үргэлжилнэ.  Төр, хувийн хэвшлийн хамтарсан гэрээгээр буюу МИАТ, “АэроМонгол” компани хоорондын хэлэлцэн тохирсноор зургадугаар сардаа багтааж “АэроМонгол” өөрийн эзэмшлийн онгоцоор Ховд руу нислэг үйлдэнэ гэж төлөвлөсөн. 

М.Зоригт: Нислэгийн хэвийн байдал алдагдсан тохиолдолд агаарын хөлөг нарийн үзлэгт ордог  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх