Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ “УБТЗ” ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОСЫН ТАЛЫН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2016/05/05
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ “УБТЗ” ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОСЫН ТАЛЫН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн “Оросын төмөр замууд” НХН–ийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.А.Краснощёк, ОХУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.С.Цыденов, “Оросын төмөр замууд” НХН–ийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн В.Н.Морозов нарыг хүлээн авч уулзаж, “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар санал солилцов.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам, “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг 2015 оны 12 сард хамтран баталсан. Цаашид төлөвлөгөөний дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа хоер талын төлөөлөгчид илэрхийлэв.

 

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүн нар 2015 оны долдугаар сард уулзаж Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсон бөгөөд хөтөлбөрийн төслийг боловсруулахаар 3 талын Засгийн газар ажиллаж байна. Энэхүү “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн цөм хэсэг нь 3 улсыг дамнасан зам тээврийн коридоруудыг хөгжүүлэх явдал бөгөөд үүний дотор төмөр замын дамжин өнгөрөх тээврийн асуудал хамгийн чухал байр суурь эзэлж байгаа. Энэхүү шинээр бүрэлдэж буй нөхцөл байдалтай уялдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг дэмжив.

 

“Улаанбаатар төмөр зам”-аар хийгдэж буй тээвэрлэлтийн гол хэсэг нь дамжин өнгөрөх тээвэр байдаг бөгөөд уг тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг өсгөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь тээврийн тариф байдаг. Иймд “Улаанбаатар төмөр зам”-ын коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тарифын бодлогыг эрс шинэчлэх шаардлагатай гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ “УБТЗ” ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОСЫН ТАЛЫН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх