Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

М.Зоригт: “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолтыг үзнэ

2016/04/29
М.Зоригт:  “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолтыг үзнэ

Ирэх сард ХБНГУ-д Олон улсын Тээврийн сайд нарын форум болох юм. Мөн энэ үеэр Германы хөлбөмбөгийн “Борусиа Дортмунд” багийн финалын тоглолт давхцах бөгөөд Зам, тээврийн сайд М.Зоригтод уг тоглолтыг үзэх урилгыг МИАТ компаниас ирүүлжээ. Тэрбээр орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн явж байна уу, Та. Ирэх сард Герман улсад хөлбөмбөгийн тоглолт үзэх урилга хүлээн авсан гэж сонслоо. Та хөлбөмбөгийн тоглолтыг очиж үзэх үү?

-Үзэлгүй яахав. Энэ чинь үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниа сурталчлах маш том боломж. Энэ боломжийг алдаж болохгүй. “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолт болох юм билээ. Энэ их ажлын хажуугаар тэр сайхан тоглолтыг үзэж кайф авъя л даа.

-МИАТ компани Бундеслигийн “Борусиа Дортмунд” хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж үнэн үү?

-Тийм ээ. МИАТ бол манай үндэсний агаарын тээвэрлэгч компани. Германы хөлбөмбөгийн “Борусиа Дортмунд”-тай хамтран ажиллаж, МИАТ компани болон Монгол Улсаа сурталчлахаар болсон байна. Дэлхийд нэр хүндтэй хөлбөмбөгийн багтай Монгол Улс хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол төдийгүй Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх маш чухал алхам гэж ойлгож болно. Хамтын ажиллагааны хүрээнд “Борусиа Дортмунд” багийн дасгалжуулагч жил бүр Монголд ирж 60 монгол хүүхдэд хөлбөмбөгийн хичээл заана. МИАТ агаарын хөлөгтөө энэ багийн таних тэмдэг бүхий логотой болно. Ингэснээр гадаад улсын нисэх буудлуудад хамтарсан сурталчилгаа болох юм. Энэ багт Японы нэртэй хөлбөмбөгч Шинжи Кагава тоглодог юм билээ. Түүний болон багийн бусад тоглогчдын нүүр царайг МИАТ-ийн сурталчилгаанд ашиглаж, Япон, Германы зорчигчдыг  татах боломж бүрдэх юм. Мөн “Борусиа Дортмунд”-ын “Сигнал Идуна” цэнгэлдэх хүрээлэнд МИАТ компани сурталчилгаагаа байршуулахаар ярьж байна. Энэ баг өмнө нь “Туркиш Эйрланс”-тай хамтран ажиллаж байсан юм билээ.

-Тухайн үед ХБНГУ-д Олон улсын Тээврийн сайд нарын форум болно. Та энэ форумд оролцох уу. Ач холбогдол нь юу юм бол?

-ХБНГУ-ын Лейпцик хотноо ирэх сарын хоёрдугаар хагаст зохион байгуулагдах “Олон улсын тээврийн форум-2016” арга хэмжээнд оролцоно. Энэ жилийн форум “Байгаль орчинд ээлтэй, оролцоог хангасан тээвэр” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Энэ хурлын үеэр Зам, тээврийн сайдын хувьд Люксембург болон Мальта, Польш, Чех улстай Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ХК-ийн Европын чиглэлийн нислэг, ИНЕГ-ын агаарын навигацийн үйлчилгээнд хийсэн шинэчлэл, Улаанбаатар хотын олон улсын  нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийх юм. Форумд ойролцоогоор 80 гаруй улсын Тээврийн сайд нар оролцоно. Ер нь Олон улсын Тээврийн сайд нар нэг дор чуулдгаараа онцлогтой арга хэмжээ юм.

 

М.Зоригт: “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолтыг үзнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх