Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗТ-ийн сайд М.Зоригт: Тэс сумын Нарийны гол руу ажлын хэсэг гарлаа

2016/04/26

Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голын 325 метр урт төмөр бетон гүүр энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нурсан байна. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригттой утсаар холбогдож тодрууллаа. Тэрбээр Завхан аймагт ажиллаж байгаа юм.

-Нарийны голын гүүр ашиглалтад ороод хэр удаж байгаа юм бол. Гүүр нурсан шалтгааныг тодруулсан уу?

-Гүүрийг улсын комисс 2012 оны наймдугаар сард хүлээж авсан юм байна. Гүүр юунаас болж нурсан шалтгааныг тодруулахаар Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан дэд ажлын хэсэг ажиллаж байна. Гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Эйч Кэй Би интернэшнл” компани газар дээр нь очсон байгаа.

-Ер нь юунаас болж нурсан юм бол?

-Ямар ч шалтгаантай байж болно. Гүүрийн зураг төсөл, гүйцэтгэгчийн ажил, технологийн горим, байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд олон шалтгааны алин болохыг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Увс аймгийн Тэс сум бол ОХУ-ын Туватай хил залгадаг, элсэрхэг, байгалийн онцлогтой газар. 24-нөөс 25-нд шилжих 0.2 мм хур тунадас орсон гэсэн мэдээлэл байгаа. Газар нутгийн онцлог, усны голдрил, гүйцэтгэгчийн буруу алин болох нь удахгүй тодорхой болно.

-Энэ гүүрийн ачаалал  хэр их байдаг юм бол?

-2013 онд нэг удаа Нарийны голын усны түвшин нэмэгдэж, гүүрэнд нөлөөлж, тулгуур баганууд угаагдаж ухагдсан байсан тул МХЕГ-аас акт тогтоосон байна. Гүйцэтгэгч “Эйч Кэй Би интернэшнл” компани баганын бэхэлгээ хийсэн ч актыг сэргээгээгүй байж. Энэ гүүр бол Тэс сум руу орж гардаг тээврийн хэрэгсэл энэ гүүрээр дамждаг.  Өнөөдрийн байдлаар зорчигчдыг голын гүехэн хэсгээр гаргаж, Малчин сумаас тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн.  Харин машин техник түгжигдсэн, саатсан зүйлгүй байна. Аймгийн Замын цагдаагийн тасгийнхан гүүрийн хоёр талд хамгаалалтад гарч, хөдөлгөөн хорьсон. Одоогоор ямар нэгэн хүн, машин техник бэртэж гэмтсэн бодит хохирол гараагүй. Зөвхөн гүүрийн эвдрэл гарсан мэдээ байна.  Нарийны голыг гидрологийн хувьд маш төвөгтэй гол гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Харин гүүрийг барьж хүлээлгэж өгсөн компанийнхан “Мөнхжим” гэдэг компани хагас дутуу барьчихаад хаяад явсан гүүрийг гүйцээж барьсан. Гэхдээ Нарийны гүүрийн эвдрэлийг засна гэдгээ хэлж байна.

-Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллах уу. Хэзээ явах вэ?

-Яг одоо би Загастайн давааны 67 км замын барилгын ажлыг газар дээр нь очиж үзэх, гүйцэтгэгчид компанийнхантай нь уулзахаар Завхан аймагт явж байна. Манай яамны ТЗУХЭГ-ын дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг дөнгөж сая хуралдсан байна. Өнөөдөртөө багтааж Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсэг Увс аймгийн Тэс сум руу гарч байна. Гүүрийг маш хурдан засуулахын тулд ажиллаад эхэлчихсэн.  

ЗТ-ийн сайд М.Зоригт: Тэс сумын Нарийны гол руу ажлын хэсэг гарлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх