Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна

2016/04/01

 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:

Ажлын байрны нэр: ЭД ХӨРӨНГӨ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Мэргэжлийн шаардлага:

·        Санхүүгийн чиглэлийн боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх,  /гааль, татварын чиглэлээр ажлын туршлагатай бол давуу тал болно/;

·        Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;

·        Англи хэлний мэдлэгтэй /Япон, Солонгос хэлний чадвар давуу тал болно/;

·        Компьютерийн хэрэглээний программ болон банк санхүүгийн Интерактив Diamond программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх;

·        Эд хөрөнгийн бүртгэл, данс тооцоог холбогдох хууль, дүрмийн дагуу хөтлөх, тайлан мэдээг үнэн зөв гаргаж тайлагнаж ажиллах чадвартай байх.

Хариуцах ажил:

·        Төслийн хүрээнд импортоор оруулах бараа материал, тоног төхөөрөмжийн тоонд хяналт тавьж, түр горимоор буцаан гаргахад нь хяналт тавих.

 

·        Төсөл хэрэгжүүлэх нэгжид ашиглагдаж буй эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцаж аж ахуйн хэрэгцээний материалаар хангах.

 

·        Төсөл хэрэгжүүлэх нэгжид ашиглагдаж буй эд хөрөнгийн бүртгэл, данс тооцоог холбогдох хууль, дүрмийн дагуу хөтлөх, хагас жил болон жилийн эцсийн тооллогонд хамруулах, тайлан мэдээг үнэн зөв гаргаж тайлагнаж ажиллах.

 

·        Барилгын ажлын гүйцэтгэлийн тухайн үе шатны төлбөр гарах бүрт төслийн гадаад зээлийн хөрөнгийн ангилал гаргах. 

 

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

 

·        Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·        Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·        Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·        Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·        “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·        Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт.

 

Өргөдөл хүлээж авах хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

Монгол Улсын хамгийн том нисэх буудлын бүтээн байгуулалтад гар бие оролцох сонирхолтой, дээрх шаардлагыг хангасан хүмүүсийн материалыг Зам, тээврийн яамны 307 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 09.00 – 12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13-р байр

Утас: 62263178

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх