Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ИНЕГ агаарын навигацийн ажиглалтын шинэ систем ашиглаж эхэллээ

2016/03/30
ИНЕГ агаарын навигацийн ажиглалтын шинэ систем ашиглаж эхэллээ

 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт нар ИНЕГ-т ажиллалаа-

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, МИАТ компанийн Агаарын хөлгийн үйлчилгээний төвд ажиллалаа.

Монгол Улсад радарын тоног төхөөрөмж ашиглан нислэгийн хөдөлгөөнийг удирдаж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат дараатай бууруулж 30 км-ын зайчлалд шилжүүлээд байгаа юм. Харин одоо радарын системийг ADS-B системийн хамт ашиглаж эхэлж байна. Ингэснээр навигацийн ажиглалтын удирдлагын зайн хэмжээг багасгаж, дэлхийн жишигт хүрч буй юм. Энэхүү ажиглалтын шинэ системийг ИНЕГ-т нэвтрүүлж эхэлж байгаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт нар танилцлаа.

Монгол Улсын агаарын зайд агаарын хөлөг ашигтай цаг, ашигтай өндрөөр нислэг үйлдэх боломжтой болсноор олон улсын агаарын тээвэрлэгчид Монгол Улсын агаарын зайгаар нисэхэд тааламжтай нөхцөлийг бий болгож байгаа юм. Ажиглалтын системийг шинэ шатанд гаргаснаар 2015 онд өнгөрөлтийн нислэгийн тоо 4.3 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын авиакомпанийн тоо 45 улс орны 160 гаруй агаарын тээвэрлэгч болж нэмэгдлээ.

Автомат хамааралтай ажиглалтын дээрх шинэ систем нь бусад төрлийн ажиглалтын системтэй харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй, овор хэмжээ жижиг, угсралт суурилуулалтын ажиллагаа нь ч хялбар давуу талтай юм байна.  Анх энэ системийг 2012 оноос туршилтаар нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн навигацид байнгын ашиглаж эхлэхээр болж байгаа ажээ. Одоогийн байдлаар нийт 9 систем ашиглаж байгаа нь Монгол Улсын нийт агаарын зайн 90 гаруй хувийг хамарч байна. 

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд М.Зоригт нар МИАТ компанийн Агаарын үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

ИНЕГ агаарын навигацийн ажиглалтын шинэ систем ашиглаж эхэллээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх