Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Замчдын санхүүжилтийг Засгийн газар хэлэлцэнэ

2016/02/04
Замчдын санхүүжилтийг Засгийн газар хэлэлцэнэ

Монголын авто замчдын холбоо, Авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд хамтран Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Зам, тээврийн сайд, Сангийн сайд нарт хаяглан албан шаардлага хүргүүлсэн юм. Уг албан шаардлагад авто зам барилгын компаниуд болон орон нутгийн Авто зам засвар арчлалтын компаниуд өнгөрөгч оны ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг сар шинээс өмнө олгож өгөхийг хүссэн юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. 2016 онд зам засвар арчлалтад 55 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8 тэрбумыг энэ оны төсөвт суулгасныг тэд эсэргүүцэж байгаа бөгөөд мөн урьд оны санхүүжилт, цалингаа авч чадахгүй байна хэмээн шаардлага хүргүүлээд байсан юм.

Сайд М.Зоригт  “2016 оны зам засвар арчлалтын санхүүжилтийн 8 тэрбум төгрөгийн 30 хувь болох 2.4 тэрбум төгрөгийг энэ сарын 4-нд Сангийн яам эрх нээснээр сар шинийн баяраас өмнө олгогдохоор болсон. Харин 2015 оны санхүүжилтийн үлдэгдэл 5.1 тэрбум төгрөгийг векселиэр санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүнчлэн төсөвлөөд байгаа 55 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт бүрэн тусгуулахаар холбогдох яамдаас саналаа авч байгаа бөгөөд мөн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон” гэдгийг хэллээ. 

Замчдын санхүүжилтийг Засгийн газар хэлэлцэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх