Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ХЭЛтсиЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2015/12/21

Нийтлэг зүйл

 

1. Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

 

            2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, бакалавр зэрэгтэй

Магистрын зэрэгтэй

Мэргэжил

Иргэний нисэхийн мэргэжилтэй, эрх зүйч, эдийн засагч

 

Мэргэшил

-

 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

 

Ур чадвар

-удирдан зохион байгуулах

-асуудлыг оновчтой шийдвэрлэх

- багаар ажиллах

- хариуцлага хүлээх

-бүтээлч идэвх санаачлагатай байх

-монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвартай сайн эзэмшсэн байх

-англи, орос хэлний зохих мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

-Байгууллагын эрхэм зорилгод хүрэхийн төлөө мэдлэг боловсролоо дайчлан ажиллах;

-Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

 

Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

3. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Зам, тээврийн яамны 307 тоот өрөөнд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

 

            4. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

3. Монгол Улсын иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/-ын хамт

4. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт/

6.  Ажил байдлын тодорхойлолт

7. “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2  хувь

 

5. Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

6. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдэд сонгон шалгаруулалт явуулах хугацааг утсаар мэдээлэх болно.

7. Тус албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд  62263178 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ХЭЛтсиЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх