Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа

2015/12/09
“Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа

Зам, тээврийн яам нь “Оросын төмөр замууд” НХН-тэй 2014 оны 2 дугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны 9 дүгээр сард баталгаажуулсан.

 

Хэлэлцээрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн 4 чиглэлээр өргөжүүлэн, хөгжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах төсөл, арга хэмжээнүүдийг тохиролцож чадсан юм.

 

“Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан монгол, оросын хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

 

Энэ удаагийн Ажлын хэсгүүдийн хамтарсан хурлаар “Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэн, баталж, дараагийн  хуралдааны товыг тохиролцсон юм.   

 

Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ахлаж, бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайдын зөвлөх Л.Хангай, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох мэргэжилтнүүд, “УБТЗ” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга, Замын ерөнхий инженер, Тээвэр, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга болон бусад мэргэжлийн хүмүүс ажиллалаа.

 

Оросын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “РЖД” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий Хорооны гишүүн,  В.Н.Морозов ахлан, бүрэлдэхүүнд “РЖД” НХН-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.А.Столяров, “Тээврийн эдийн засаг, хөгжлийн хүрээлэн” НХН-ийн Ерөнхий захирлын орлогч Ю.В.Чепуркин нар ажилласан юм. 

“Улаанбаатар төмөр замыг 2015-2016 онуудад шинэчлэх болон хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх