Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автозамчид спортоор өрсөлдөж байна

2015/12/01
Автозамчид спортоор өрсөлдөж байна

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 86 жилийн ой, Нийслэлийн авто замын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан спортын арга хэмжээ өчигдөр эхэлсэн. Сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатрын төрлийн спортоор өрсөлдөхөөр авто зам барилгын 55 компанийн 700 гаруй тамирчин “Буянт Ухаа” спорт цогцолборт цугларчээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг Монголын авто замчдын холбоо жил бүр зохион байгуулдаг юм. МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа авто замчиддаа баярын мэнд хүргээд, тэмцээнд нь амжилт хүслээ. Спортын дөрвөн төрөлт тэмцээний нээлтэд ЗТЯ, Нийслэлийн авто замын газар, Зам, тээврийн хөгжлийн төв болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэмцээний дүн өнөөдөр гарах юм. 

Автозамчид спортоор өрсөлдөж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх