төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улсын далайн байгууллагын ассамблей Лондонд чуулж байна

2015/11/24
Олон улсын далайн байгууллагын ассамблей Лондонд чуулж байна

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод 2015 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Олон Улсын Далайн байгууллагын Ассемблейн 29 дүгээр ээлжит чуулган зохион байгуулагдаж байна. Чуулган хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ОУДБ-ууд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, дараагийн чуулган хүртэлх ажлаа төлөвлөх, мөн хуралд оролцогчид өөрийн орны далайн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг олон улсын хэмжээнд гарган тавьж, хэлэлцүүлдэг юм.

 

Энэхүү чуулганы хөтөлбөрт шинээр томилогдох ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгууль, ОУДБ-ын 2016 оны Аудитын шалгалтыг удирдан зохион байгуулах Аудиторуудыг томилох, Дэлхийн далайн Их сургууль болон ОУДБ-ын дэргэдэх Олон Улсын Далайн Хуулийн Институтийн сургалтын тайлантай танилцах зэрэг нийт 28 асуудал багтсан байна.

 

Дээрх ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, тус Элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байна. Монгол Улсын төлөөлөгчид ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны 2012-2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар хуралдаанд оролцож илтгэлт тавих бөгөөд ОУДБ-ын Аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах Зөвлөхийг сонгох, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах юм. Мөн  Монгол Улсын далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, их далайд ажиллах боломжийг нээх үүднээс Бүгд Найрамдах Панам Улс болон бусад далбааны эзэн улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах юм.

 

 

Олон улсын далайн байгууллагын ассамблей Лондонд чуулж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх