Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ГТХЗНТ-ийн дарга Т.Ариунбаатар: Мини удирдлагын төвтэй болох нь чухал байна

2015/11/20
ГТХЗНТ-ийн дарга Т.Ариунбаатар: Мини удирдлагын төвтэй болох нь чухал байна

 

-“Галт тэрэгний хөдөлгөөнзохицуулалтын нэгдсэн төв” ямар үүрэг рольтой байгууллага вэ. Улаанбаатар төмөр замтай нягт холбоотой хамтран ажилладаг уу. Аль эсвэл тусдаа хэрэгжүүлэгч байгууллага уу?

-ЗГ-ын 2012 оны 91 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Зам Тээврийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв анх байгуулагдсан. “УБТЗ” ХНН-тэй ажил хэргийн журмаар хамтран ажилладаг.

 

-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын газрын асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдэхээр болсон бэ. “Жемнэт ХХК”байраа сулласан уу?

-Яамны зүгээс “УБТЗ” ХНН-ийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг гарган ажилласан. Ингээд Баянгол дүүрэгт байрлах УБТЗ-ын дохиолол холбооны хоёрдугаар ангийн хашаан дотор байрлах газрыг сонгосон. Ингээд хууль дүрмийн дагуу“Нийслэлийн өмчийн харилцааны газар”, “Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар”-аас зохих зөвшөөрлийг авч Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших газрын гэрчилгээ авсан. Тус газрыг чөлөөлөх асуудлаар  сайд өөрийн биеэр газар дээр нь очиж танилцсан. Ер нь бол газрын асуудал нэг тийшээ цэгцэрсэнгэж үзэж болно.

 

-Тэгвэл төвийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ.Ирэх онд багтаад барилгаа барьж амжих уу?

-Төвийн барилгын асуудалд мэдээж чухал ач холбогдол өгөх шаардлагатай. Олон улсын жишгээс харахад галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын төвийн барилга нь улсын тусгай хамгаалалттай технологийн барилга байх зайлшгүй шаардлага стандарттай байдгиин байна. Тэгэхээр төвийн байр   одоогоор чухал асуудлын нэг болоод байна. Үйл ажиллагаагаа бүрэн утгаараа явуулах, хяналт шинжилгээний хувьд ч тэр. Мэдээж хөрөнгө мөнгө төсвийн тал дээр бэрхшээл тулгарч байгаа. Энэ ч үүднээсээ бид бүхэн ТЭЗҮ-ийн судалгаа, барилгын зураг төсвөө ирэх ондоо хийх төлөвлөөгөөтэй ажиллаж байна.

 

-Барилгын зураг төслийг ямар компаниар гүйцэтгүүлэх вэ?

-Энэ бол шат дараатайгаар хийгдэх ажил. Дээр дурьдсан ТЭЗҮ-ийн судалгаа хийгдсэний дараагаар барилгын зураг төслийн ажил яригдана. Тэгэхээр  нээлттэй тендерээр зарлаж шийдвэрлэнэ.

 

-Танай байгууллага Мини удирдлагын төвтэй болох санал дэвшүүлсэн гэж сонссон. Уг төвийг байгуулснаар ямар ач холбогдолтой, хэзээнээс албан ёсоор ажиллуулж эхлэх вэ. Мөн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Төв байгуулагдсанаасаа хойш галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад шаардлагатай хууль эрх зүйн дүрэм, журмын төслийг боловсруулан холбогдох газруудаар баталгаажуулан батлагдсан. Үүнд “Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам”, “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөххүлээлцэх журам”,“Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам”-ууд батлагдсан. Мини удирдлагын төвтэй болох нь төвийн барилга баригдах хүртэлх хугацаанд чиг үүргийн дагуу дээрхи журмуудын хэрэгжилтийг хангаж галт тэрэгний хөдөлгөөнийг хянах боломж бололцоо бий болох юм.

 

ГТХЗНТ-ийн дарга Т.Ариунбаатар: Мини удирдлагын төвтэй болох нь чухал байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх